МАН-ын удирдлагуудыг прокурорт шалгуулна
2016-06-27

 

МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох талаар ярилцаж буй баримт бүхий аудио бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байгаа. Эл аудио бичлэгүүдийг зохих хуулийн байгууллагаар шинжлүүлэхэд МАН-ын удирдлагуудын яриа мөн гэдэг нь тогтоогдсон байна. Иймд энэ асуудлыг цаашид үргэлжлүүлэн шалгахыг хүссэн мэдээллийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад хүлээлгэн өгөв.

 

Тус мэдээлэлд “МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын тус намын нэр бүхий холбогдох албан тушаалтнуудын төрийн албыг худалдаалж зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хоорондоо ярилцаж буй бичлэгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян 2016 оны зургаадугаар сарын 24-ний өдөр олон нийтэд ил болгож, цахим орчинд тараасан.. Дээр дурдсан бичлэгээр ил болсон үйл явдал илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын болон албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байна. Тухайлбал:

 

Эрүүгийн хуулийн

  • 82 дугаар зүйл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвилдаан зохион байгуулах,
  • 263 дугаар зүйл төрийн албан тушаалтан, албаны эрх мэдэлтэн буюу албан тушаалын байдлаа урвуулах
  • 264 дугаар зүйл төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
  • 268 дугаар зүйл хээл хахууль авах
  • 269 дугаар зүйл хээл хахууль өгөх
  • 270 дугаар зүйл хээл хахуульд зуучлах мэт гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэж байна.

 

Иймд асуудлыг хуулийн дагуу шалгана уу. Жич: Мэдээлэлд дурдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Сандуй, зөвлөх Ганбаатар нарын ярианы бичлэг зэргийг тус тус хавсарган хүлээлгэн өгч байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Ардчилсан намын дарга З.Энхболд” хэмээжээ. 

 

Мэдээллийг хүлээн авсан даруйд УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “АН-ын даргын гарын үсэгтэй мэдээлэл хүргүүлэх тухай хүсэлттэй албан бичгийг хүлээж авлаа. Танилцуулж байгаагаас нь харахад авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж өгөөч гэж байгаа бололтой. Харьяаллын дагуу бол Авлигатай тэмцэх газарт хандаад шалгуулах ёстой асуудал. Гэхдээ прокурор эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн үүрэгтэй учраас бид энэ мэдээллийг хүлээж авлаа. Зохих журмынх нь дагуу шийдвэрлэнэ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг 14 хоногийн хугацаанд шалгана” хэмээн ярилаа.

 

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнөөдөр Монгол Улсад төрийн албыг худалдаж авдаг ийм сонгууль явах уу үгүй юу гэдэг цаг үед тулаад байна. МАН-ын удирдлагууд зөвхөн Нийслэлийн төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдана гэж хоорондоо ярьж байгаа нь нотлогдчихлоо. Тийм учраас энэ асуудлыг цааш нь улам гүнзгийрүүлэн судалж хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцох цаг нь болсон байна гэж үзэж байна. Одоо би МАН-ын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг тогтоолгох АН-ын энэхүү хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө. Хуулийн байгууллагын шинжилгээгээр энэ хүмүүсийн яриа бичлэг гэдэг нь нотлогдсон. Одоо харин хэрхэн арга хэмжээ авч, ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал үлдсэн” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наад бичлэг чинь эвлүүлэг гүтгэлэг гэдэг нь аль хэдийнэ тогтоогдсон байна шдээ. Эргүү Ардчилсан намынхаан
2016-06-27
Зочин:
Авсан өгсөн юм байгаа юм уу даа. Харин Монголыг хямраасан тэр их баялаг хаашаа алга болов. Үүнийг л шалга.
2016-06-27
иргэн:
бичлэг тийм байдаг байж хө зундуйн өөрийнхөө амаар манай бичлэг байна алдагдсан байна гэж хүлээснийг юу гэхэв.үнэн зүйлийг худлаа гэж зүтгэдэг ман ын нөхөр юмаа даа
2016-06-27
Зочин:
Нотолгоо нь бичлэг биш уу? Уйлдэгдээгуй биш уйлдчихсэн нь торийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдах гэсэн зуйл заалт тохирч байна. Гэмт хэрэгт тооцох естой. Унэнийг тогтоох тор,хууль цааз байгаа шуу!?!?
2016-06-27
Zochin:
Za tenegt yamarch notolgoogui hiisen bichleg bas uildeegui zuil gemt heregt tootsohdohgui
2016-06-27
иргэн:
бичлэг тийм байдаг байж хө зундуйн өөрийнхөө амаар манай бичлэг байна алдагдсан байна гэж хүлээснийг юу гэхэв.үнэн зүйлийг худлаа гэж зүтгэдэг ман ын нөхөр юмаа даа