Нэр дэвшигч Н.Мөнхдашийг яагаад сонгох ёстой вэ?
2016-06-27

 

Т.Үйтүмэн МУ-ын Гавъяат тамирчин

 

Чи бүх талаараа илүү илүү

 

Би бол олон жилийн өмнөөс Мөнхдашийг таньдаг болсон. Дарханыхаа спортынхон тэр дундаа манай боксын тамирчдыг их дэмждэг. Өөрөө боксын холбооны тэргүүн хүн. "Дархан Цом-2015" боксын өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зэрэг олон тэмцээнүүдийг зохион байгуулж ивээн тэтгэдэг. Олон тэмцээнүүдэд нь ирж хамтарч ажиллаж байлаа. Намайг бас Банди, Нандигжав, Дэмбэрэл зэрэг хэдэн багш дасгалжуулагч нарыг маань “Дархан-Уул аймгийн Боксын холбооны хүндэт цом”, мөнгөн шагналаар шагнаж байлаа. Гэх мэт спортоор холбогдож сайхан танилцсан. Мөнхдашдаа Их хуралд нэр дэвшиж байгаад нь амжилт хүсье. Үнэхээр мундаг залуу. Чи яах аргагүй илүү илүү.

 

Д.Гүржав Сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч ОУХМ

 

Одоо бид түүнийг дэмжих цаг нь болжээ

 

Н.Мөнхдашийгаа дэмжилгүй  яахав. Дарханчуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй. Дарханы төлөө их юм хийж чадах залуу. Манай Дарханы тамирчдад хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлдэг хүн. Сагсан бөмбөгийн холбоотой байнга хамтарч ажилладаг. Дарханы насанд хүрэгчдийн “Бурхан халдун” Хотын аварга шалгаруулах цомын  тэмцээнийг 2 жил зохион байгуулж ивээн тэтгэж байна. 2008 онд Монголын бүх ард түмний спартакиадад эмэгтэй баг маань хүрэл медаль, эрэгтэй баг хүрэл медаль, 2012 оны МБАТС-аас эмэгтэй баг  алтан медаль, би өөрөө шилдэг дасгалжуулагч  болж байлаа. 2008-2015 он хүртэл ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж ивээн тэтгэдэг. Одоо бол бид түүнийг дэмжих цаг нь болжээ. Найзын хувьд, хамтарч ажилладаг хүний хувьд  хувиасаа болон тамирчдынхаа өмнөөс амжилт хүсч байна. Чи чадна.

 

Б.Сүхбаатар Хөнгөн атлетикийн тамирчин

 

Спортынхонд их элэгтэй хүн

 

Хөлбөмбөг, бокс, дугуй, пауэрлифтинг, чөлөөт, хөнгөн атлетик зэрэг ер нь спортыг  их дэмждэг. Ганц спорт ч гэхгүй урлагийнхан, өөр салбарынхныг ч  дэмжиж тусалдаг хүн. Тамирчид бид чинь тэмцээн уралдаанд явах хэрэг их гарна. Тусламж гуйгаад ороход дандаа л нааштай хариу өгдөг. Хувь хүний хувьд дайчин, ажил хэрэгч, Дарханаа гэсэн чин сэтгэлтэй. Дарханчууддаа их элэгтэй. Улаанбаатарт гэхэд  өөрийнх нь группт ажилд орохоор ирсэн хүмүүсээс Дарханых байвал  эхлээд авах жишээтэй. Ер нь их сайн залуу. Манай тамирчид бол бүгд дэмжинэ.

 

 

 

 

 

Ё.Бат-Дархан Чөлөөт бөхийн дасгалжуулагч,Спортын мастер 

 

Тамирчдыг их дэмждэгт нь талархаж явдаг

 

Мөнхдаш ах бол 1999-2008 он хүртэл Дархандаа  өөрийн ээж Д.Долгорын нэрэмжит хотын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ивээн тэтгэж байсан. Одоохондоо энэ тэмцээн завсарлаад байгаа. Спортод ээлтэй, тамирчдыг их дэмждэгт нь талархаж явдаг.  Дарханд төрж өссөн хүн болохоор Дархандаа их хэрэгтэй, юм хийх хүн болов уу гээд дэмжиж байгаа.

 

 

 

 

 

 

Д.Тогмид Спортын мастер, дугуйн спортын дасгалжуулагч

 

Дарханыхаа хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ханддаг

 

Би Мөнхдашийг маш их дэмжиж байгаа. Спортод элэгтэй хүн. Жишээ нь өнгөрсөн 1-р сард өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай Монголоос 8, үүн дотроо Дарханаас 1 хүүхэд явах болсон. Би ивээн тэтгэлэг хүсч олон байгууллагаар орсон боловч хэн нь ч туслаагүй, ганцхан Мөнхдаш л нааштай хүлээж авч, ийм л туслалцаа үзүүлье гээд  зохих хэмжээний мөнгийг гаргаж өгсөнд их баярлаж явдаг. Энэ бүхэн нь бусдын төлөө гэсэн сэтгэлийн илрэл шүү дээ. Түүнээс гадна би 2006 оноос хойш Дархандаа дугуйн спортын замтай болох төсөл бичээд засаг дарга нарт өгч байсан. Авчихаад л таг болчихдог. Гэтэл Одоогийн засаг дарга Энхболд, Банзрагч, Эрдэнэбаяр,  АН-ын  Гантулга, Батбаяр нарын олон сайхан залуучууд энэ төслийг нааштай хүлээн авч батлуулсанд их баярлаж байна. Одоо тендер зарлагдчихсан яваа. Удахгүй Дархан дугуйн зориулалтын замтай болох нь. Мөнхдашийн “Энэ мөрийн хөтөлбөр бол Дарханчуудын мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөр” гэсэн үг нь маш их таалагдаж байгаа. Дарханыхаа хөгжлийн төлөө

 

Эх сурвалж: itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эрүүгийнхэн
2016-06-27
007:
Harvaas gangster tsaraitai
2016-06-27