Манай тамирчид ой тогтоолтоороо дэлхийд хоёрт бичигдлээ
2016-06-27

 

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй 75,000$-ын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцон боломжит 3 медалийн 2-ийг нь хүртлээ. 

 

Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн #1 тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч 3 дугаар байрын эзэн болсон. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны #5 ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн 2-т эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн ШУУГИАН тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны #1, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Haluun bayar hurgie.
2016-06-27