Ховд аймгийн МАН-ынхан удирдах албан тушаалыг 10 сая төгрөгөөр худалдсан баримт дэлгэгдлээ
2016-06-27

МАН-ын намын удирдлагууд нэр дэвшигчдээ хандив нэрийн дор их хэмжээний мөнгө авч, түүнийхээ оронд төрийн албанд ажилд оруулдаг талаарх баримтыг МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян олон нийтэд ил болгосон.

 

Зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох талаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын бичлэг цацагдсан бөгөөд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “энэ бичлэгийг хэн задруулсныг олж тогтооно” мэдэгдсэн юм. Энэ нь МАН-ынхан төрийн албаныг наймаалцдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.

 

Гэтэл өчигдөр орой Ховд аймгийн МАН төрийн албыг шат дараатайгаар үнэлсэн баримт нь олон нийтийн сүлжээнд тарсан юм. Тодруулбал, Ховд аймгийн Монгол Ардын намынхан аймгийн ИТХ-ын сонгуульд ялвал аймгийн удирдах албан тушаалд намын хүмүүсийг нэр дэвшүүлэхээр тохиролцож, 10 сая төгрөг авсан гэх баримт нь олон нийтэд ил болов. Тухайлбал  Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Аудитын газрын дарга, ЗДТГ-ын дарга, Халамжийн хэлтсийн дарга гээд Ховд аймгийн албан тушаалуудыг 10 сая төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон аж.  

 

 

 

 

 

Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Aimar yum bee yasAn. ArkhAngaichuud bid man iig lav demjihgui
2016-06-27
Зочин:
Бас нэг гүтгэлэг байна
2016-06-27
Зочин:
Ажил захиад төлбөрөө төлчихсөн юм байна тиим үү статистикиин даргад нь оочир авъя хэд вэ
2016-06-27
Зочин:
За даа МАН-ын өрийг төлөе ажилгүй болоё гэвэл МАН-ыг сонгох болж дээ тийм МАНгарууд хэр олон байдаг болоо сонгуулийн дараа харая
2016-06-27
Зочин:
AN buur uhehnee.turd garah gj ingej ih tachaadaad bgaa ulsiig buu tiish ni zugluul.iim umiig zahiin computer meddeg huuhed l hiine sh dee
2016-06-27
Зочин:
ENE MAN-YNKHAN DAAN CHI IKH BIILEGJUU BAIDAG YUM . IIM L ZAMAAR MUNGUTEY BAIJI IKH BAYAN TSATGALAN KHUMUUS SHIG BARAGTAY YUMYG TOOKHGUY KHUTSATSGAADAG BAINA SHUU. PIZDANUUD CHINI
2016-06-27
zochin:
irgediin dund hudal unen medegdehgui iim yaria urd ni yavaad baidag bsan ... olnii ug ortoi gej unen baidagiin bna doo .... tiim ikh huntei bish sh dee manai uls ingej yana daa zailuul
2016-06-27
зочин:
архив, статистик 2-оос бусдыг нь заржээ. цалингаас өөр төсөвгүй, шарласан цаас хадгалдаг, тоо бодохоос өөр аргагүй болохоор орхиж дээ.
2016-06-27