М.Энхболд: Эрх баригчдын гүтгэлэг хэрээс хэтэрлээ
2016-06-27

 

Монгол Ардын Намын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд хандаж, сүүлийн өдрүүдэд өрнөсөн гүжир гүтгэлгийн талаар албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр 2016 оны УИХ болон аймаг, нийсэлийн ИТХ үндсэндээ дуусч байгаатай холбогдуулан сонгуулийн  сурталчилгааны ажлын явцад хууль дүрэм  зөрчсөн, нэр дэвшигчдийг гүтгэж гүжирдсэн үйл явдлууд олноор гарсныг мэдээллийн эхэнд онцолсон. Түүнчлэн энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад гүтгэж гүжирдсэнээрээ давуу байдалтай боллоо гэдгийг ч хэлсэн. Монголчууд сонгуулиа дотооддоо хийдэг байсан бол энэ удаад эрх баригчид сонгуулийн сурталчилгаандаа гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын нэрийг татан оролцуулсан нь хэтэрхий бохир явдал боллоо гэдгийг ч хэлсэн.

 

Тэрбээр цааш нь “Сонгууль нэг удаа болоод өнгөрнө. Сонгуулийн маргаашнаас ажил, амьдрал үргэлжилнэ. Бид гадаад ертөнцтэй харилцаагаа улам сайжруулах ёстой байтал тэдний ярьсан хөөрсөн зүйл, үнэлэлт дүгнэлтийг хэтрүүлэн ашиглалаа. Тухайлбал, Дэлхийн банк болон Японы Элчин сайдын яамны ярьж хэлж буйгаар буруу ойлголтыг төрүүлэх хэмжээнд сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаад харамсч байна. Тэр бүү хэл, зарим нэр дэвшигчийн дуу хоолойг эвлүүлж  нэгтгэн, гүтгэж гүжирдсэн асуудал гарч байсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт манай намаас нэр дэвшигч П.Анужингийн нэвтрүүлгийг найман эх үүсвэрээс эвлүүлж нийлүүлэн цацсаныг хууль хяналтын байгууллага тогтоосон.

 

Харин сүүлийн гурав хоногийн хугацаанд энэ байдал улам гаарч, төрийн албыг дамлан худалдаалж Монгол Ардын Нам сонгуулийн зардлаа босгосон мэтээр эвлүүлэг зохион байгууллаа.  Дөрвөн жилийн турш хамтарч засгийн эрх барьсан АН, МАХН-ын удирдлагууд сөрөг хүчин болох манай нам руу эрээ цээргүй дайрч, давшилсан ухуулга сурталчилгааг хийж байгаад харамсч байна. Энэ талаар өмнө нь манай намын сонгуулийн төв штабаас болон Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэг бус удаа тайлбар мэдээлэл өгч байсан.

 

Бид энэ эвлүүлэг нэвтрүүлгийг гарсан өдөрт нь буюу зургадугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад хандаж, үүнийг шалгаж үнэн зөвийг нь тогтоож, сонгуулийн өмнө хариу ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагынхан ажиллаж, өнөөдөр бидэнд албан тоот ирүүллээ. 3528 тоот албан бичигт “9445 дугаарт бүртгэгдэн шалгагдаж байгаа гомдол мэдээллийн талаар шалгалаа.  Монгол Ардын Намаас ирүүлсэн санал бичгийн дагуу энэхүү бичгийг хүргүүлж байна. Дээрх мэдээлэлд Монгол Ардын Намын удирдлагын ярианы бичлэгт эвлүүлэг хийн тараасан асуудалд Д, Ө нарыг холбогдуулан шалгаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд нэмэлт шинжилгээ томилон ажиллаж байгаа болно” гэжээ. Энэ бичгийг манай сонгуулийн штабад өнөөдөр ирүүллээ. Энэ бичгээс үзвэл бидний ярианд эвлүүлэг хийсэн хүмүүс олдсон байна. Тэднийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн, шүүх шинжилгээний байгууллагаас ч дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Бид анхнаасаа эвүүлсэн бичлэг гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Харин эрх баригчид, тухайлбал засгийн эрх барьж байгаа МАХН, түүний удирдлагууд миний биеийг болон Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэдэг зүйлийг ямар нэгэн үндэслэлгүйгээр ярьж олон нийтэд тараалаа. Тэр бүү хэл, “Унтаж байхдаа ч би М.Энхболдын дуу хоолойг танина” гэсэн байна лээ. Гэтэл би өөрөө өөрийнхөө асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээс албан тушаалын наймаа ярьсан элдэв ярианд би оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

Ер нь МАХН-ын удирдлага 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ямар нэвтрүүлэг хийж цацаж байлаа.  Гадна  дотноос мөнгө авсан мэтээр хийсэн энэ нэвтрүүлгүүд манай намын тухайн үеийн сонгуулийн штаб дээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд байгаагүй. Нэр дэвшигчид өөрөө өөрсдийнхөө эсрэг бэлтгэж нэвтрүлсэн гүтгэлэг байсан. Тэр ч бүү хэл, МАХН-ын даргын гэр орноос гүйцэтгэх ажиллагааны тоног төхөөрөмж олдсон гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч л байсан. Энэ бүгдээс үндэслээд үзэхэд ер нь эрх баригчид гүтгэж гүжирддэг хуучин уламжлал, сурсан зан нь хэвээрээ байгаа юм байна. Ингэж сурснаараа ч сонгуулийн сурталчилгааны төгсгөлд ийм гүтгэлгийг зохион байгуулалттай хийлээ. Энэ нь “үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг юм боллоо гэж бид үзэж байгаа. Энэ гүтгэлэг бол зөвхөн намын төв штаб болон хотын намын штаб руу  дайрч давшилснаар дууссангүй. Ийм төрлийн гүжир гүтгэлгийг өнөөдрөөс эхлээд орон нутагт ч  мөн  тарааж эхэллээ. Тухайлбал, Ховд аймгийн МАН-ын хорооны албан бланкийг эвлүүлж хийсэн бичлэгийг бас тарааж эхэлсэн байна. Ингэхдээ Ховд аймгийн төрийн захиргааны ажил, албан тушаалуудыг ч мөн зарж наймаалцаж байгаа мэтээр эвлүүлэг монтаж хийсэн гүтгэлгийг тарааж эхэлсэн байна.

 

Монголын ард түмэн, төрийн албан хаагчид мэднэ. Аль нам  засгийн эрхэнд байхад төрийн ажил албыг тогтвортой хийлгэдэг, хэн нь гарч ирээд хэдэн  мянгаар нь хоморголон халж сольдог вэ гэдгийг бүгд мэднэ. Тийм учраас би энд хариуцлагатай хэлэхэд, төрийн албан хаагчид, Монголын нийт иргэд сонгогчид та бүхэн сонгуулийн зорилготой, ялангуяа сүүлийн өдрүүдэд гарч байгаа хар бор хатгалаг, эвлүүлэг, нийлүүлэг буюу сонгогчдын санаа сэтгэлийг үймүүлэх гэсэн, санал худалдаж авах гэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаануудад авталгүйгээр сонгуульдаа оролцож, төрийг эмхтгэн байгуулах ажилд чин сэтгэлээсээ  оролцоорой гэж хэлье. Өнгөрсөн дөрвөн жил  АН, МАХН  засгийн эрх барихад улс орны амьдрал юу болов, иргэдийн амьдрал хэрхэн доройтов гэдгийг бодож саналаа өгөөрэй гэдгийг хэлье. Сонгуулийн хуулиар өнөөдөр сурталчилгаа дуусна. Магадгүй хуулийг уландаа гишгэдэг эрх баригчид 29-ний 22.00 цаг хүртэл ямар нэгэн хатгалаг гүтгэлэг явуулахыг үгүйсгэхгүй. Ийм учраас манай иргэд сонор сэрэмжтэй байхыг манай намын сонгуулийн төв штабаас сануулж, анхааруулж байна" гэсэн юм. Ийнхүү гурван өдрийн турш монголын ард түмнийг хуваасан бичлэгийн учиг тайлагдлаа. Хуурамч эвлүүлэг гэдэг нь батлагдлаа. АН-ын хар пи-ар хэрээс хэтэрсэн энэ өдрүүдэд ард түмэн харин ч тайван, хүлээцтэй хандаж чадлаа.

 

Эх сурвалж: Ц.Тунгаа /МАН-ын Сонгуулийн төв штаб/

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Н.Энхбаяр хэлэхдээ МАН төрийн ажлыг 60 хан тэрбум төгрөгөөр зарах гэлээ. Би байсан бол 3 дахин илүү үнээр зарах байсан юм гэж байна шүү
2016-06-27
зочин:
энэ бичлэг эвлүүлэг биш МАН тэдний үнэн нүүр царай тэд ялвал төрийг төр биш болгох нь мөнгөтөй бол ямар ч албан тушаал очиж болохнээ
2016-06-27
зочин:
монгол ардын нам үнэхээр аймшигийн нам болж хувирлаа мянга мянга нь төрийн албан хаагчидыг өнгө мөнгөөр дэнслэж 60-тэрбумыг босгоно гэнэ энэ бол үнэн даан ч сонгуульд ялчихсан авирлаад баисан юм ийм учиртай баиж
2016-06-27
сараа:
Худал эвлүүлэг бсан юм биш үүү Материал тараагдсан байна
2016-06-27
Зочин:
наймаалцаж байгаа талаарх бичлэг эвлүүлэг байсныг танай байгууллагах тогтоосон юм уу? -Манай байгууллага сонгуулийн энэ өдрүүдэд сонгуультай холбоотой хэрэг маргааныг шалгаж тогтоохгүй. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авч баримтжуулаад шүүхэд шилжүүлэх учиртай. Шүүх уг гомдлыг шалгаж тогтоон эцсийн шийдвэр гаргана. Хэн нэг Ө, Э гэх иргэдийг шалгаагүй. Гэтэл зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна. Аливаа асуудлыг шалгаж, эцсийн шийдвэр гарсаны дараа ярих нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна гэв.
2016-06-27
Зочин:
‘МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нар төрийн албыг арилжаа наймаа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгт сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд зөвхөн нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгохоор Бичлэг дэлгэгдсэний дараа Ц.Сандуй мэдээлэл хийж, хоёр жилийн өмнө яригдсан ярианы бичлэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, алдагдсан бичлэгийг тараасан эзнийг олохоор ажиллаж байна гэсэн юм. Харин үүнийх нь маргааш НИТХ-ын тэргүүлэгч Ц.Амарбаясгалан мэдэгдэл хийж уг бичлэгийг эвлүүлэг гэж давтан хэлж Ц.Сандуйгийн мэдэгдлийг баллуурдах гэсэн боловч харамсалтай нь бүгд телевизийн камерт бичигдэж үлдсэн юм. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, “МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцаж байгаа гэх бичлэг эвлүүлэг гэдгийг нь цагдаагийнхан шалгаж тогтоолоо. Өрсөлдөгч намаас санаатай зохион байгуулсан ажил байлаа мэдэгдсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -МАН-ын удирдлагууд төрийн албыг
2016-06-27
Зочин:
Ц Сандуй хэргээ хүлээчээд бхад М Энхболд гүрийгээд бдаг ямар ичдэггүй амьтан бэ Албан тушаал зарж бгаа м чинь Монголыг сарах нь ойлгомжтой шдээ ДҮү Ундраа нь нэр дэвшиж бга Гэвч Монголд цөмийн хаягдал оруулж ирэх гээд гэрээ хийгээд явж бдаг М Энхболдыг дүүтэй Ундраатай гаргаж болохгүй Монгол цөмийн хаягдал орон болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй шүү
2016-06-27
бөөдий:
манан шиг худлаа гүтгэж хэлмэгдүүлж байдаг хэн байхавдээ . махн , мананг бодвол хамаагүй нэр цэвэр эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй , хийж бүтээх чадвартай иймээс бид дэмжиж байна
2016-06-27
бөөдий:
энхболд зүгээр л үнэнээ хүлээн зөвшөөрөх хэрэгэтэйшдээ . арчаагүй царайлаад , чоно санаалаад худлаа гүтгэлээ гээд чальчаад байхын . бүх зүйл хуулийн дагуу үнэн мөн нь тогтоогдчихоод байхад
2016-06-27
ивээлт:
энхболд луйварчин ганцаараа худлаа гүрийгээд яахавдэ тэр сандуй гэдэг луйварчин чинь хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ . хэнч худлаа гүтгээгүй байхад гүтгэлээ гээд байхын . үнэн үг хэлсэн хүнд хүн өшнө , үхэр унасан хүнд нохой өшнө гэж . үнэнийг нь илчилсэн болохоор уурнь хүрч үхээх гээд худлаа гүтгэлээ гээд л дайраад байхын . бүх зүйл ард түмний нүдний өмнөи байна шүү дээ
2016-06-27
ивээлт:
ажил албан тушаал наймаалцаж , төрийн албыг төрлийн алба болгосон манан гийн засаглалыг халж хийж бүтэээж өөрчилж чадах ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй махн аа дэмжиж байна
2016-06-27
бөөдий:
ийн ийм бузар үйдэл хийж төрийн албыг ямарч үнэ цэнэгүй болгосон ман -ийн булхайг илчилсэн махн даа баярлаж байна. үүний илчилж ард түмнээ гэсэн сэтгэлтэй гэдгээ харуулсан махн аа энэ удаагийн сонгуулиар дэмжиж багаарнь гарах хэрэгтэй
2016-06-27
ОРХОН:
ОДОО БОЛ МАН АН-Д АЛЬ АЛИНД НЬ ИТГЭЭД ХЭРЭГГҮЙ 2ЛАА Л ХИЙСЭН ХЭРЭГТЭЙ ИДЭЖ УУСАН ЗҮЙЛТЭЙ ИЧИХ НҮҮРГҮЙ ЛУЙВАРЧИД
2016-06-27
НӨЛӨӨЛӨЛ:
АРД ТҮМНЭЭ АЛБАН ТУШААЛЫН ЗОЛИОС БОЛГОДОГ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХСӨН ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС УЛС ОРОН АРД ТҮМЭНД ГАЙ Л БОЛНО ЭНЭ ХЭДЭН НАМААС МАХН Л ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ ДАА
2016-06-27
НӨЛӨӨЛӨЛ:
ЗА МАН ОДОО БОЛИО ЭНХБОЛД САНДУЙ ГАНБААТАР НАРЫН ЯРИА МӨН Л БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ САНДУЙ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ ЯРИАД Л БАЙНА ЛЭЭ ЗҮГЭЭР Л НЭРЭЭ ТАТААД УЛС ТӨРӨӨС ЗАЙЛ ЖИРИЙН АЛБАН ХААГЧИДАА БИТГИЙ УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛГО
2016-06-27
найз:
Та өнөөдөр дахиж бүү санаа зовоорой. Маргааш салхинд гараарай. Нөгөөдөр ардчилсан намын хэн нэгэнд саналаа өгөөрэй. Нөгөөдрийн маргааш ялалтаа зарлаарай. Тэдэнд нэг я гэсэн санал хэрэгтэй. Танай намд бол хэдэн сая асанал авах учраас тэдэнд дэм үзүүлж нэг ч гэсэн санал нэмэрлээрэй. Идсэн эрүү яадаг бил ээ. Идүүлсэн нам ялдаг биз дээ.
2016-06-27
ОРХОН:
МАН АН 2ООС МАХН ХАМААГҮЙ НЭР ЦЭВЭР НАМ ШҮҮ НЭГ УДАА ӨРНӨӨС САЛГАСАН ОДОО 2ДАХАА ЯАГААД ЧАДАХГҮЙ ГЭЖ
2016-06-27
ОРХОН:
БИЧЛЭГ НЬ ЦАЦАГДААД ШҮҮХЭЭР ҮНЭН ЗӨВИЙГ НЬ ТОГТООЧИХООД БАЙХАД МАН-Ы БУУНЫ НОХОЙНУУД ӨМӨӨРӨХӨӨ БОЛИЧООСОЙ БУСАД НЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЧИХЭЭД БАЙХАД ЭНХБОЛД ГАНЦААРАА ГҮРИЙГЭЭД АЙДАГ ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭЭЭ
2016-06-27
Зочин:
тийм байлгүй дэ арай тулхтай нь ман нам байх аа. хар пиар арай хэтэрч байна.
2016-06-27
Зочин:
ЮМАА ОЙЛГОЖ ҮЗЭЭЧ
2016-06-27
ОРХОН:
АХ ДҮҮГЭЭРЭЭ ЛУЙВАРЫН ГАРУУД ЮМАА ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧИДИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ИЧИХЧГҮЙ СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД НЭРЭЭ ТАТАЖ АВАХГҮЙ ГҮРИЙГЭЭД БАЙХ ЮМ
2016-06-27
Зочин:
Н.Энхбаяр хэлэхдээ МАН төрийн ажлыг 60 хан тэрбум төгрөгөөр зарах гэлээ. Би байсан бол 3 дахин илүү үнээр зарах байсан юм гэнээ
2016-06-27
Зочин:
ЮМАА ОЙЛГОЖ ҮЗЭЭЧ
ЭРХМЭЭ:
М Энхболд ИХ хуралд суувал Монголд уран оруулж ирнэ М Энхболд Нагац дүү гэгдэх Ундраа нь Уран Монголд оруулж ирэх гээд Америктай хийгээд явж бна Монголд уран булшлах 2 компани лиценз авсан бна Сонгуулийн дараа булшлах байх гэсэн иргэдийн дунд сэрэмжлүүлэг бна Албан тушаал ямар гар наймаалцдаг зах бишдээ хэргээ хүлээ чамтай цуг ярисан Ц Сандуй чинь хэргээ хүлээсэн
2016-06-27
ОРХОН:
ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХУДЛАА ЯРИХ ЮМАА ШҮҮХЭЭР ТОГТООГООД МАН-ХАН Ч ГЭСЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХӨӨД БАЙХАД
2016-06-27
Зочин:
М Энхболд иргэдийнхээ амьдралыг бодолгүй хомгорлон халах гэж бсан энэ бичлэгийн ачаар мэдсэн Ц Сандуй гээд бга нөхөр нь хэргээ хүлээсэн М Энхболд ганцаараа гүрийгээд байх юм Дүү нь гадаад улстай гэрээ хийж цөмийн хаягдал Монголд булшлах санал тавиад явж бна ичдэггүй амьтад удмаараа
2016-06-27
Зочин:
М Энхболд иргэдийнхээ амьдралыг бодолгүй хомгорлон халах гэж бсан энэ бичлэгийн ачаар мэдсэн Ц Сандуй гээд бга нөхөр нь хэргээ хүлээсэн М Энхболд ганцаараа гүрийгээд байх юм Дүү нь гадаад улстай гэрээ хийж цөмийн хаягдал Монголд булшлах санал тавиад явж бна ичдэггүй амьтад удмаараа
2016-06-27
Зочин:
Тэнэг бхаа тогтоодог байгуулга тогтоочооп бхад гүтгэлэг гээд худлаа яриад байж бдаг ямар ичдэггүй амьтан бэ М Энхболдын дүү Монголд уран оруулж ирэх гээд явж бна МАН засгийн эрх өгч болохгүй УРАН буюу цөмийн хаягдал оруулж ирэх лиценз авсан 2 компани бна Тийм болохоор МАНАНг сонгож болохгүй
2016-06-27
irgen:
eroosoo ch huuramch bish,buhel buten ulsiin toriin albiig ter chigeer ni zugeer l naimaaldag boloh ni todorhoi baina shuudee, yu ch boloogui um shig,zuv zugeer delguuriin baraa naimaalj baigaa um shig zarah tuhai yarij suuna gedeg mash tom onts notstoi,aimshigtai gemt hereg baina shuudee,denduu aimaar
2016-06-27
bolor:
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж байгаа талаарх бичлэг эвлүүлэг байсныг танай байгууллага тогтоосон юм уу? -Манай байгууллага сонгуулийн энэ өдрүүдэд сонгуультай холбоотой хэрэг маргааныг шалгаж тогтоохгүй. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авч баримтжуулаад шүүхэд шилжүүлэх учиртай. Шүүх уг гомдлыг шалгаж тогтоон эцсийн шийдвэр гаргана. Хэн нэг Ө, Э гэх иргэдийг шалгаагүй. Гэтэл зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна. Аливаа асуудлыг шалгаж, эцсийн шийдвэр гарсаны дараа ярих нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна гэв.
2016-06-27
bolor:
ЦЕГ МАН-ын удирдлагуудын бичлэгийг эвлүүлэг гэдгийг шалгаж тогтоогоогүй...
2016-06-27