Хар хайрцагны мэдээллийг тайлж эхэлжээ
2016-06-28

Газар дундын тэнгист осолдсон Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хар хайрцгийг Парис руу илгээсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Францын Тээврийн яамны албаныхан өчигдөр 21.00 цагийн орчимд онгоцны битүүмжилсэн хар хайрцгийг хүлээн авсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Францын Мөрдөн байцаах хорооны ахлан мэргэжилтэн “AFP” агентлагт “Албаныхан хар хайрцагнуудыг задалж, мэдээллийг тайлахаар оролдож эхэлсэн. 24 цагийн дараа хайрцагнуудын мэдээллийг тайлах боломжтой эсэхийг Египетийн удирдлагуудад мэдэгдэх болно” гэж хэлсэн байна.

 

Онгоцны ослын дараа хохирогчдын гэр бүл “Egypt Air” компанийн төв байрны гадна суулт зарлаж, ослын талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
fgjkhkgd:
Б.Дэлгэрцэцэгт мэдээлийнхээ гарчигийг зөв өг. Түүхий байна,
2016-06-28