Сонгогч таны санал хамгийн үнэтэй
2016-06-28

Сонгуулийн сурталчилгаа дуусгавар болж, ердийн өдрүүд үргэлжилж байна. Нэр дэвшигчид хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. Харин одоо сонгогчид бид хариуцлагатай чухал сонголтын өмнө ирээд байна.  

 

Энэ удаа сонгогч Их хурал болон Орон нутгийн хурлын төлөөлөгчдөө зэрэг сонгоно. УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд зэрэг явагдаж байгаа.

 

Бид хэн гэдэг нэр дэвшигчийг сонгож, төрд элчээрээ илгээж, аль намыг парламентад болон орон нутагт олон суудалтай болгон сонгож саналаа өгснөөр ирэх дөрвөн жилийн улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, хөгжил шийдэгдэнэ.

 

Маргааш сонгогч бидний төрийн эрх барих өдөр. Энэ өдөр дөрвөн жилд ганцхан удаа тохиодог. Төрөө дээдэлсээр ирсэн ард түмний хувьд дээр үеэсээ сонгуульд оролцож, саналаа өгөхдөө хүндэтгэлтэй хандсаар ирсэн билээ, бид. Харин жил ирэх тутам сонгогчдын санал өгөх идэвх буурсаар ирснийг СЕХ онцолдог.

 

Мөн нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдын саналыг худалдах хууль бус үйлдэл өмнөх сонгуулиудаар гарч байсан. Энэ удаад дээрх хууль бус үйлдэл давтагдахыг үгүйсгэхгүй. Тиймээс санал худалдан авах гэсэн хууль бус үйлдэлд автахгүй, сонгогчдын өөрийн байр сууринаас сонголтоо хийхийг СЕХ анхааруулж байна.

 

3 саяулаа бидний 2 сая орчим нь энэ удаагийн сонгуулиар төр барилцаж, сонголтоо хийнэ. Сонгуулийн санал хураалтын өдөр бүх нийтээрээ амардаг. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 29-нд орон даяар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Хэвтрийн болон өндөр настай сонгогчдын саналыг гэрт нь очиж авдаг. Тиймээс Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс зөөврийн хайрцгаас санал хураах ажиллагааг харьяа сонгуулийн хороод явуулж байгаа. 

 

Шинэ парламентыг бүрдүүлэхэд сонгогч таны санал хамгийн үнэтэй. Сонгуульд саналаа өгч оролцох нь сонгогч та иргэний үүргээ ухамсарлан биелүүлж байгаа үйлдэл. Хэрвээ үүргээ эс биелүүлвэл хүлээх хариуцлагыг ч хуульчилжээ. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд, Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,

 

Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

 

  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

 

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.Тиймээс маргааш сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, харъяа   сонгуулийн санал авах байрандаа очиж хуулийн хугацаанд саналаа өгөөрэй.

 

Сонгогч таны сонголт мэргэн байг.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Bas l hogshchyyd idevhtei orolzoj baina gesen baina lee neg site,,,zaluuchuud ni oorsdoo idevhgui baij daraa ni hudlaa ter ch demii hyn geed baahan bichne,,, Songuuldaa orolz,,,yadaj joohon oorchlolt hiih heregtei shdee
2016-06-29
Зочин:
АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн асан, Баянгол дүүргийн 12-р хорооны иргэн Х.Пүрэвдагва миний сонгох эрхийг сонгуулийн тухай хуулийн 64.9 заалт буюу эрхзүйн чадамжгүй, хорих ял эдэлж байгаа, 60-с дээш хоног гадаадад зорчсон гэсэн үндэслэлээр хассан байна. Дээрхи 3 үндэслэлийн алинд ч би хамаарахгүй байгаа юм. Энэ юу болж байна вэ? Сонгуультай хамаа бүхий байгууллагууд надад АЛБАН ЁС-ны хариу өгнө гэдэгт найдаж байна. Сонгууль шударга болж, Ард түмний хүсэн хүлээсэн Түшээд тодрох болтугай. Монгол эх орон минь Мандан бадрах болтугай. Ард иргэд маань амгалан байх болтугай.
2016-06-29
Zochin:
Erhem ta202.131.249.2 IP-gaa medeej nuusan l bh daa. Tanii eeree eerteigee yariad baigaa setgegdel chini surtalchilgaa shig oilgogdoj baina.
2016-06-28
Зочин:
ЗА ШУУД ХЭЛЭХЭД 4 ЖИЛ ТУТАМ АРД ТҮМНИЙГ НЬ ОРОЛЦУУЛААД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЧИХЭЖ БАЙГАА ЮМ Л ДАА МАСС ЭНИЙГ САЙН ОЙЛГОХ БОЛООГҮЙ ЛД ЭЭ
2016-06-28
Зочин:
ЗА ШУУД ХЭЛЭХЭД 4 ЖИЛ ТУТАМ АРД ТҮМНИЙГ НЬ ОРОЛЦУУЛААД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЧИХЭЖ БАЙГАА ЮМ Л ДАА МАСС ЭНИЙГ САЙН ОЙЛГОХ БОЛООГҮЙ ЛД ЭЭ
2016-06-28
Зочин:
ЗА ШУУД ХЭЛЭХЭД 4 ЖИЛ ТУТАМ АРД ТҮМНИЙГ НЬ ОРОЛЦУУЛААД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЧИХЭЖ БАЙГАА ЮМ Л ДАА МАСС ЭНИЙГ САЙН ОЙЛГОХ БОЛООГҮЙ ЛД ЭЭ
2016-06-28
зочин:
Ан-н гамингуудын америкаас оруулж ирсэн хакердсан хар машин байхад ард түмний санал ямар ч хэрэггүй.Үүрэггүй.Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж хошгируулдаг ч хэзээ ч, хаана ч тийм юм байгаагүй. Энэ бол хэсэг хулгайч ард түмнийг хошгируулж төрийн эрхийг булааж авах нэг төрлийн хүчирхийлэл.Америкийн эрэн сурвалжлагчид хар машинаар яаж ард түмний саналыг луйварддаг тухай кино хийсэн байна билээ.Үзээрэй.
2016-06-28
ЗАВГҮЙ ХҮН:
ХЭНИЙГ СОНГОН ВЭ ? ГЭХЭЭР СОНГОХ ХҮН АЛГА ....АЛЬ НЭГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИНГ ЗААВАЛ СОНГОХ ХЭРЭГ БАЙНА УУ? СОНГУУЛЬ БОЛОХООР БҮГДЭЭРЭЭ САЙН, САЙХАН ХҮМҮҮС БОЛЧИХДОГ СОНИН Л БАЙНА . НӨГӨӨ ДАМБИЙЖААГИЙН ҮХЭЛЭЭ СОНГО НЭГ БОЛ ТУЛАМ ӨВЧИНӨ ЭСВЭЛ АМЬДААР НЬ ЗҮРХИЙГ СУГАЛНА ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛООД БАЙХ ЮМ ДАА
2016-06-28
Зочин:
Иргэн бид шийдсэн шдээ ажил хийдэг хэсгээ дэмжинэ попууд болон албан тушаалын наймаачид хэрэггүй гэж бодож байна
2016-06-28
Зочин:
Иргэн бид шийдсэн шдээ ажил хийдэг хэсгээ дэмжинэ попууд болон албан тушаалын наймаачид хэрэггүй гэж бодож байна
2016-06-28