Йеменд халдлага гарлаа
2016-06-28

Йемений Мукалла хотноо хэт даврагчид дараалласан халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 35 хүн амиа алдсан гэнэ.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэд “Заналхийлэл өнөөдрөөр дуусахгүй” гэсэн байна.

 

Йемений цэргүүр исламын шашинтнуудын ариун баяр Рамадан сарын үер мацаг барих ёслолд бэлтгэж байхад хэт даврагчид гурван бөмбөг дэлбэлжээ. Эхний дэлбэрэлтийг амиа золиослогч гүйцэтгэсэн бол дараагаар нь тэсрэх бөмбөг суурилуулсан 2 автомашин дэлбэлсэн байна. Тус бүлэглэлээс гадна Мукалла хотын хил орчмыг “Аль Кайди” бүлэглэл хяналтадаа авчээ. “Тун удахгүй хоёр бүлэглэлийн зөрчилдөөн газар авч магадгүй” хэмээн Засгийн газрын төлөөлөгч “Ройтерс” агентлагт ярьжээ.

 

Саудын Арабын тэргүүлсэн Арабын цэргийн эвсэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Йеменд агаараас цохилт өгөх болсон. Уг цэргийн ажиллагааны үеэр  5000 хүн амиа алдаж, 78 мянган хүн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин