“Евро-2016” шөвгийн 8 баг тодорлоо
2016-06-28

 

Европийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд дуусч шөвгийн 16 баг тодорсон билээ. Оноолтоор таарсан багууд тоглолтуудаа хийж дараагийн шатны эрхээ авлаа. Хуваарь ёсоор учираа таарсан багууд тоглолтуудаа хийж өчигдөр шөнө сүүлийн тоглолтууд болж эцсийн байдлаар шөвгийн 8 баг тодорлоо. 

 

 

 

Өнгөрсөн шөнө үзэгчдийн дунд хүлээц болоод байсан Итали - Испани хоёр багийн үзүүшдээ тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагасын 33 дахь минутад Кьеллини гоолдож эхний гоолыг хийсэн. Эхний хагаст италичууд тэргүүллээ хадгалж эхний хагас өндөрлсөн. Хоёрдугаар үеэс Испаничуудын тоглолт сэргэж эхэлсэнч Буффоны хаалгыг мялаах тун хэцүү байлаа. Тоглолтын үдсэн цаг дууссаж шүүгчийн мэдлийн нэмэлт минутанд Пелле гоолдож эцсийн цэгийг тавьж Испанийг буулган авлаа. Испаничууд 1988 оны Еврогоос хойш анх удаа нэг тоглолтонд 1-ээс дээш гоол алдсан нь энэ байсан юм. Италичууд шөвгийн наймын эрхээ авч Германтай хүч үзэх боллоо.

 

 

 

 

 

Хөлбөмбөгийн эх орон болсон Гурван Арслангууд Лестер хотоос жижигхэн Исландын шигшээд хожигдож энэ удаагийн Еврогийн гол сенсаацийг дэгдээлээ. Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүни 4' дэх минутад торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг нээсэн боловч түүний гоолыг Исландын төвийн хамгаалагч Рагнар Сигурдссон ердөө 2 хүрэхгүй минутын дараа хүчингүй болгосон юм. Улмаар тоглолтын 18' дахь минутад Колбейнн Сигторссоны цохьсон сулхан бөмбөгийг Жо Харт хааж чадаагүй ээ. Ийнхүү Английн эсрэг Исландчууд түүхэн ялалт байгуулж чадлаа.  Ингэснээр тэд шөвгийн наймд шалгарч Францын шигшээтэй хүч үзэхээр боллоо.

 

 

Хэсгийн сүүлийн тоглолтууд дуусч шөвгийн 8 багийн нэрс тодорхой боллоо. Шөвгийн наймын эхний тоглолт энэ сарын 30-нд 4 цагаас Португал-Польш хоёр багийн тоглолтоор эхлэнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sensaatsi bolood baih zuilgui angli hezee l oligtoi bailaa
2016-06-28