Галын улмаас 600 өрх орон гэргүй болжээ
2016-06-29

Филиппинийн Куезон хотын ядуусын хороололд гал түймэр гарсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Галын улмаас 600 гаруй өрх орон гэргүй болсон” хэмээн Куезон хотын Галаас хамгаалах төвийн мэргэжилтэн хэлжээ.

 

Галыг унтраахаар 300 гаруй гал сөнөөгч ажиллаж буй аж. Барилгуудын ихэнх нь шатсан байна. Иргэд “Гал сөнөөгчид хэтэрхий хожимдож ирсэн учир олон байшин шатсан” гэж ярьцгаажээ.

 

Орон сууцны барилгад эхэлж гал гарч дараа нь хажуудаа байрлах жижиг байшингуудыг шатааж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин