МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө
2016-06-29

 

МАН-ын дарга М.Энхболд 23 дугаар сургууль дээр ирж, саналаа өгөв. Тэрбээр “Төр засгаа эмхлэн байгуулах энэ ажлыг ном дүрмийн дагуу явуулж байгаа төрийн албан хаагчдад ажлын амжилт хүсэн ерөөе.

 

1992 оны зургаадугаар сарын 28-ны өдөр энэ 23 дугаар сургууль дахь санал авах хэсгийн хорооны даргаар би ажиллаж байсан. Би Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний даргаар ажиллаж, миний амьдран сууж байгаа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд хамгийн залуу, дарга албан тушаалтай хүн нь би байсан. Тэгээд намайг хэсгийн хорооны даргаар томилж, 23 дугаар сургууль дээр сар шахам ажиллаж байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
MAN ylval ene olon busarmag 4 jild hiisen olon asuudliin uchiriig olooroi.Ard tumen tanai namd itgel ogoh yum shig baina.
2016-06-29