Эрдэнэт үйлдвэртэй холбогдуулан ХХБ мэдэгдэл гаргажээ
2016-06-29

Мэдэгдэлд "МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монгол зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын "Ростех" компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд Эрдэнэт үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай! Хүндэтгэсэн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон" гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ер нь монголын төрөөс төрсөн ман намын тэрбумтан м энхболд цэцийн гишүүн сугар хзс ц нямдорж уих гишүүн энх амгалан сс ч хүрэлбаатар гэх мэт хүмүүсийг төрөөс шахаж гаргаж байж лтөр нь төр шиг болно энэ муу хэлэгддэг ан намын с.эрдэнэ ерөнхийлөгч баттулга нар шиг энэ хүмүүс улс оронд минь хүнд хэрэгтэй юу хийж ард түмэнд үлдээсэн юм бэ гэж асуумаар байх юм дээр дурдагдсан хүмүүс зөвхөн зөвхөн өөрсдөө л тэрбумтан болж баяжсан болохоос монгол оронд минь нүдэнд харагдаж гарт баригдах юу ч хийгээгүй адгийн новшнууд шүүдээ одоо бас ханаж цадахгүй эрдэнэтийн 51% алдаж дуусгаад гаднаас олж ирсэн49% хувийг бас зүгээр л булааж авч идэх санаатай хэлэх муу үг олдохгүй юм авсандаа ороосой гэж хараамаар новшнууд минь миний бидний улсын өмчнөөс савараа тат гэж хэлмээр байна
2018-03-18