Бон Жови фэндээ гитараа бэлэглэжээ
2016-06-29

 

Рок дуучин Бон Жови фэндээ хайртай гитараа бэлэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучны фэн Карол Кесарио гэгч өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан хайртай дуучинтайгаа уулзахыг хүссэн байна. Харин уг саналыг дуучин хүлээн авч, фэндээ мэдэгдэхгүйгээр өөрийн ажиллуулдаг нэгэн зоогийн газартаа урьжээ.

 

Карол охин Росигийн хамтаар Нью Жерси мужид байрлах зоогийн газарт өдрийн зоог барихаар хүрэлцэн иржээ. Тэднийг зоогийн газрын цэстэй танилцаж байхад дуучин фэнийнхээ дэргэд очоод “Та намайг авах уу” хэмээн хэлжээ.

 

Бон Жови фэнтэйгээ уулзсанаас гадна 1990 оноос хойш тоглож буй хайртай гитараа бэлэглэсэн аж. Карол Кесарио уушигны хорт хавдартай бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Тэрбээр твиттертээ “Үхсэн ч харамсахгүй ээ. Учир нь Бон Жовитой уулзчихлаа” гэж жиргэжээ.

 

Ээж, охин хоёрыг урьсан дээрх зоогийн газрыг дуучин эр 2011 онд байгуулсан юм. Уг зоогийн газрын орлогын тодорхой хувийг хорт хавдартай хүмүүсийн эмчилгээнд хандивладаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин