Смитийн охин “Chanel”-ийг сурталчлав
2016-06-29

 

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн охин Уиллов Смит “Chanel” брэндийн  сурталчилгаанд тогложээ. Тэрбээр тус брэндийн шинээр гаргасан нүдний шилийг сурталчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Chanel” брэнд инстаграм хуудастаа Уилловын 15 секунд үргэлжлэх видео бичлэг болон хэд хэдэн хар цагаан өнгийн зургийг нийтэлжээ.

 

Уг брэндийг өсвөр насны охидод зориулан гаргасан байна. Смитийн хүү, охин хоёр алдартай брэндийг сурталчилж, алдаршиж буй юм. Өмнө нь жүжигчний хүү “Burberry” брэндийн сурталчилгаанд тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин