Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар Л.Эрхэмбаяр генсекийг цагдаад өгчээ
2016-06-29

 
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр өглөө мэдээлэл хийж, МАН-ын нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийг дэлгэсэн юм. 
 
Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшч буй Ч.Хүрэлбаатар хууль зөрчиж иргэдэд мөнгө тарааж байсныг баримтаар нотоллоо хэмээн мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ асуудлыг МАН-аас үгүйсгэж, сонгуулийнх нь штабад нэгжлэг хийж гарч ирсэн 200 мянган төгрөгийг мөнгө тараах гэж байсан мэтээр мушгисан хэмээсэн билээ. 
 
Тэгвэл энэ асуудлаар Ч.Хүрэлбаатар гишүүн дөнгөж сая мэдэгдэл гарлаа. Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штабаас мөнгө тарааж байгаад баригдлаа гэсэн илт худал, гүжирдсэн мэдээллийг АН-ын генсек Л.Эрхэмбаяр зохион байгуулалттайгаар олон нийтэд тарааж сонгуулийн бохир технологи хэрэглэлээ. 
 
АН болон Л.Эрхэмбаярын энэхүү үйлдэл нь сонгуулийн хуулийг зөрчсөн ба эрүүгийн хуулийн 111.1 дэх хэсэгт заасан "Гүтгэх" гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж байгаагаа мэдэгдье. Өрсөлдөгч нарын зүгээс зүгээр зогсож байгаа машиныг шалгуулж, ямар нэгэн зөрчилгүй байхад надтай холбож гүтгэлгийн мэдээлэл тараахыг оролдлоо. Энэ нь сонгуулийн хамгийн бохир аргыг хэрэглэж санал луйвардах оролдлого гэж ойлгогдож байна. Худал хуурмагаар дүүрэн бохир заваан аргаа зогсоохыг шаардаж байна” хэмээжээ. Ч.Хүрэлбаатар нэр дэвшигчийн хувьд энэ асуудлыг шалгуулахаар Л.Эрхэмбаяр генсекийг Чингэлтэй дүүргийн цагдаад өгчээ.
 
Эх сурвалж: mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар их алдаатай бичдэг юм бэ. АН одоо хаана ч нэр хүндгүй болчихсон ш дээ
2019-05-06
АН -аа гэж
2019-05-06
Иргэн:
Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж
2016-06-29
Зочин:
Mungu taraagaad surchihsan gar sh der
2016-06-29
Ard tumen:
Songuuliin Eroonhii Horoo,Shuuh zov shudraga ajilaarai AN iin tald bish Ard tumnii tald zogsoh estoi,ugui bol ter alban tushaaltang hatuugiin hatuu shiitgeh estoi!!!
2016-06-29
эрка:
АН ямар их тэвдэж бнаа.Байдал нь нэг л эвгүйтсэн байхаа.
2016-06-29
Зочин:
Гүтгэж суудал авахаар шийдээ юү АН
2016-06-29
Зочин:
Улсын хэмжээний улс төрч хүн юу гэж мөнгө тараахав дэн.
2016-06-29