“Эрдэнэт”-ийн асуудлаар ҮХЦ-д хандана
2016-06-29

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН-ын Сонгуулийн штабаас удаах мэдээллээ хийлээ. МАН-ын Сонгуулийн штабын ахлагч Су.Батболд:

 

-Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  хувийн компани шилжүүлсэн талаар өмнө нь бид байр сууриа илэрхийлж байсан. Үүнийгээ бататган хүргэж байна. Олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлснийг Монголын ард түмэнд өглөө гэсэн мэдээллийг АН-аас өгч байгаа. МАН монголчуудын өмч болсон 49 хувийг ард түмний мэдэлд өгөх байр суурьтай байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хоёр жилийн өмнө байгуулагдсан 28 настай залуугийн удирдаж байгаа “Монголын зэс” компанид өгснийг бид эсэргүүцэж байна. Энэ 49 хувийг монголын ард түмэн эзэмших учиртай. Энэ асуудлаар Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой байсан. Атал АН-ын дарга нь “Эрдэнэт үйлдвэрийг Монголын ард түмэнд өглөө” хэмээн өөгшүүлж байгааг эсэргүүцэж байна. АН залуучуудаар компани байгуулан удирдуулж, олон Дэнзэнгүүдийг төрүүлж байгааг МАН шийдвэртэй эсэргүүцэж байна. Засгийн газар бэлнээр мөнгө тараахын оронд энэ мөнгөөр Эрдэнэ үйлдвэрийн 49 хувийг худалдан авч, ард түмэндээ эзэмшүүлэх алхам хийсэн бол зөв зүйтэй байлаа. Харамсалтай нь ийм алхам хийсэнгүй. Эрдэнэт үйлдвэрийн  49 хувийг хувийн компанид шилжүүлсэн булхайтай шийдвэрийн талаар сонгуулийн дараагаар ҮХЦ-д хандана.

 

Өнөөдөр СЕХ-ны хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан сонгогчид саналаа өгч чадахгүйд хүрч байна. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд сонгогчид саналын хуудас хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар саналаа өгч чадахгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ бол сонгогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ бол СЕХ үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй үйлдэл. Хуулиараа “сонгуулийн саналын хуудас тусгай нууцлалтай, загварыг СЕХ баталж хэвлүүлнэ. Хүчингүй саналын хуудсаар санал авч болохгүй” гэсэ заалт байдаг.  Гэтэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн саналын хуудсыг хувилж санал өгүүлнэ гэж мэдээллээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Сонгогчид саналаа өгч чадаагүй эцсийн хариуцлагыг СЕХ хүлээнэ.  

 

Мөн Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа зөрчлүүд ирсээр байна хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Мгл:
Баавгайн амнаас авааад лууны аманд хийчлээ дээ үхсэнд нь баярлахав
2016-06-29
Zochin:
Ta nar uxlee yu saaliin uneegee shuvtarch chadaxgu
2016-06-29
Зочин:
ARGAGUY SH DEE. ERT URID TSAGT MANn SAS SAALIIN UNEE BAISAN GEE BIZ DEE.
2016-06-29