Санал хураалт дуусахад цаг 40 минут үлдлээ
2016-06-29

Гэрэл зургийг MPA.MN

 

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Сонгуулийн санал авах хугацаа дуусахад  2 цаг үлдлээ.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос 12.00, 17.00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээллийг танилцуулсан. Одоогийн байдлаар Нийслэл дотроо хамгийн өндөр ирцтэй нь Сүхбаатар, Багануур дүүрэг байгаа бол хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй, Налайх дүүрэг байгаа юм. Харин аймгуудын хувьд хамгийн өндөр ирцтэй нь 81.3 хувиар Увс аймаг байна. Харин бага ирцтэй нь 48.6 хувиар Орхон аймаг байгаа.

 

Үдшийн 22.00 цагт саналын хуудас хураах төхөөрөмж автоматаар унтрах учраас саналаа өгч амжаагүй иргэдийг амжиж саналаа өгөхийг уриалж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин