УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд албан бичиг хүргүүлнэ
2012-01-09

Баасан гарагийн оройноос эхлэн түлшний үнэ нэмэгдэж, эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсэхэд хүрэв. Улстөрчид харин унтаж байна уу гэмээр нам гүмхэн байв. Харин Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооноос Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдод албан бичиг хүргүүлжээ. Тэдний албан бичиг нь  Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан хийх шаардлага юм. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн албаны хүнтэй холбогдож тодруулахад, “..Ажлын долоо хоног өнөөдөр эхэлж байгаа болохоор бидний албан бичигтэй танилцаж байгаа байх. Одоогоор хариу ирээгүй байна. ” гэсэн хариултыг өгч байна. Мөн өнөөдөр ийм утга бүхий албан бичгийг  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлнэ гэж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо нэгдэн албан бичгийг илгээх аж. Д.Дэмбэрэл даргад илгээх албан бичгийн хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, ҮАБЗ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлэх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
үхсэн элэнцэгийн ажлын өдрүүд гэж.... ийм ноцтой асуудал гарахад засгийн газарт амрах эрх байгаа юм уу? Эд нар бямба нямд ер нь юу хийсэн гэж амардгийн. Яаж амарч чадаж байнаа........ ХҮНИЙ МӨСГИЙН ХҮЙТЭН ЦЭВДЭГ ӨТ ХОРХОЙНУУД
2012-01-09
Ongorson 5dah odor genet tulshnii une nemegdej dagaad orgon heregleenii une ogtsom shaltgaanguigeer osj yadarsan irgediin uur arga yadsan yaria uur buhimdlaar nemegdlee. Getel toriin 3 ondorlog zasgiin gazar untaa met medeegui yum shig yamar ch hariu arga hemjee vasangui 3 honoloo. Ug n shaardlagatai uyed hagas buten sain gehgui ajillah yostoi. Harin ajilchidiin erh ashgiig tuushtai hamgaalj olon niitiin duu hooloi boldog UE-iin Ganbaatar bolon ajil olgogch ezdiin holbootoi hamtarch ehnii medegdel medeelliig hiij zasgiin gazar toriin ondorloguuded shaardlaga yavuulsan. Hariu n baidaggui ee. Ene mongold ezen gej baina uu. Tor zasag gej baina uu. Ard tumnee boddog UIH iin tusheed haachsan be.
2012-01-09
zuv zuv bostsgooe gvitseee
2012-01-09
darlagdsan arduud bostsgoo
2012-01-09
bosoh tsag odoo bolloo ard tumeen
2012-01-09
bailar yumnuud albaar bodlogotoigoor dolloriin vniig osgoj bgaa yum ard iregdee boddoggvi shulaachud
2012-01-09
үхсэн элэнцэгийн ажлын өдрүүд гэж.... ийм ноцтой асуудал гарахад засгийн газарт амрах эрх байгаа юм уу? Эд нар бямба нямд ер нь юу хийсэн гэж амардгийн. Яаж амарч чадаж байнаа........ ХҮНИЙ МӨСГИЙН ХҮЙТЭН ЦЭВДЭГ ӨТ ХОРХОЙНУУД