Шинэ парламентын бүрэлдэхүүнийг сонжъё
2016-06-30

УИХ-ын шинэ парламент бүрдлээ. Сонгогчид 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д Монголын улс төрийн ууган хүчин МАН-д  давуу санал өгч, олонхи болголоо. Энэ удаагийн сонгууилар сонгогчид бид салбар салбарын төлөөллийг сонгов. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 26 жилийн хугацаанд хойш тасралтгүй сонгогдсоор эрхэм бол Данзангийн Лүндээжанцан. Тэрбээр энэ удаад Баянгол дүүрэг дэх УИХ-ын 70 дугаар тойрогт АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нартай өрсөлдөж, сонгогчдын олонхийн санал авлаа. Энэ парламентын хамгийн залуу гишүүнээр Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн Д.Гантулга байна. Тэрбээр энэ жил 29 настай, хамгийн залуу нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан юм. Ингээд энэ парламентын сонин содноос онцолъё.

 

Шинэ парламент бүрэлдэхүүн -65:9:1:1

 

Ардчилсан парламентат засаглалтай болсноос хойш МАН түүхэндээ 1996, 2012 онд цөөнхийн суудал авч байсан юм. Харин энэ удаад УИХ-ын 65 суудал буюу парламентад үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа дангаар байгуулах боломж бүрдлээ.

 

Харин АН-ын хувьд СЕХ-ноос мэдээлсэн урьдчилсан дүнгээр одоогийн байдлаар 9 суудал аваад байна. Энэ нь АН парламентад дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд эрхзүйн орчин бүрдэж байна. Мөн МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү намдаа 1 суудал авчирлаа. МАХН-ын хувьд парламентад суудалтай байна гэдэг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг бүрдүүлж байгаа юм. Энэ парламентын цорын ганц бие даагч гишүүн бол олон түмэн авъяасаар нь хүндэтгэн биширч ирсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт 1109 сонгогчийн санал авч, үнэмлэхгүй ялалт байгууллаа.

 

39 эрхэм анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

 

Энэ парламентад анх удаа 39 эрхэм төр түшилцэхээр сонгогдож байна. Тэд  дуучин, сэтгүүлч, дипломатч, яруу найрагч, банкир,  хуульч, бизнесмэн, бөх гээд төрөл бүрийн мэргэжилтэй, салбартаа алдар цуутай эрхмүүд. Жишээлбэл, яруу найрагч Г.Мөнхцэцэг, дархан аварга А.Сүхбат, дуучин Жавхлан гээд  олон түмний хүндэтгэл хүлээсэн эрхмүүд сонгогдлоо. Шинэ түшээддээ төр зөв түшилцэж, түмний элч  болон сонгосон итгэлийг алдахгүй явахыг хүсье.

 

13 эмэгтэй төр түшилцэнэ

 

Энэ парламентад эмэгтэй улстөрчдийн тоо өмнө УИХ-аас нэмэгдсэн нь сайшаалтай. Өмнөх парламентад  11 эмэгтэй гишүүн төр түшилцэж байсан юм. Энэ тоо хоёроор нэмэгдлээ.  Шинэ парламентад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар улиран сонгогдсон бол Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, М.Амарзаяа, М.Билэгт Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Ундармаа нарын бүсгүйчүүд парламентад анх удаа сонгогдон ажиллахаар боллоо.

 

Энэ парламентад салбар салбарын төлөөлөл сонгогдлоо. Тиймээс эдийн засаг, нийгэм, хууль эрхзүй,  боловсрол, спорт, урлаг соёлын аль ч салбар парламентад төлөөлөлтэй болов. Тухайлбал, спортын салбарыг  УИХ-ын гишүүн,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ,  А.Сүхбат,  яруу найраг, утга зохиолын салбарыг УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, хэвлэл мэдээллийн салбарыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг гэх зэргээр төлөөлж байна. Бизнесийн салбарт төлөөлөл тун олон. Зөвхөн  “MCS” группээс гэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, н.Элдэв-Очир нар парламентад зэрэгцэн сууж байна.

 

Батсүхийн хүүхдүүд парламентад

 

Өмнөх парламентад нэг айлын хүргэн баз сонгогдож байсан. Тодруулбал Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцог нар нэг айлын хүргэчүүл. Энэ удаагийн парламентад ах дүү хоёр өөд өөдөөсөө харан тохой нийлүүлэн суух нь. Батсүхийн Наранхүү Дундговь аймгийн УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойргоос парламентад дахин сонгогдсон бол түүний дүү Батсүхийн Саранчимэг Баянзүрх дүүргийн УИХ-ын 51 дүгээр тойргоос анх удаа парламентад сонгогдоод байна. Ийнхүү хоёр өөр намаас өрсөлдсөн Батсүх гуайн хүү, охин хоёр парламентын түүхийг нэмлээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-06-30
Зочин:
маш буруу сонголт. МАН-д амархан дөнгүүллээ дээ. Эдгээр хүмүүсийн ард нөгөө л хэдэн хуучин луйгарууд асаалттай танк шиг л сууж байгаа даа. эдгээр гарсан хүмүүс нь иднэ нөгөө луйгарууд нь иднэ монголын баялагыг идэх хүн л ихсэж байна да. АН хийсэн шүү
2016-06-30
Зочин:
2012 оны сонгуулиар арлчилсан нам баахан хүн халхыг зааж өгсөн одоо заасан ёсоор баахан хүнээ хурдан халах хэрэгтэй
2016-06-30
Зочин:
МАН улсаа улс шиг авч явж чадаж байсан, иргэдээ ч хүн шиг амьдруулж байлаа. Дөрвөн жилийн өмнө маш буруу сонголт хийснээр бүгдийг самарсан. Энэ удаад маш сайхан сонголт хийлээ гэж бодож байна. Харин МАН энэ итгэлийг л битгий алдаарай. Сөхөрсөн улсаа босгоорой. Ард түмэн чинь туйлдсан шүү. Ёстой бүсээ тултал нь чангалчихаад байна.
2016-06-30
Зочин:
Нэгийг нөгөөгөөр нь сонгов. Үр дүн нь яг адилхан гарна.
2016-06-30
12457896:
МАН ч олон жил идэж сурсан учраас давуулж хуснуу гэхээс дутуу идэх нь юу л бол доо.
2016-06-30
Зочин:
ZARIM NEG NI YANAA GEMEER HUMUUS BAS BNAA,,,,,, IDSEN UUSAN SOGTUURSAN HUMUUS L BNA,,, BAAHAN HUN AJILAAS NI HALAH BAIH DAA,,,,,,,
2016-06-30
zochin:
Eronhiilogchiig hugatsaanaas ni omno ogtsruulj uls orniihoo ireeduig hurdan uragshluulmaar bna
2016-06-30
Иргэн:
Хэт савалсан сонголт МАН хуучин зангаа орхиж хулгай хииж худал ярилгуй сайн ажиллах хэрэгтэй. Ард олны итгэл сонголтыг байнга бод!!!
2016-06-30