Э.Бат-Үүл: Сонгууль улс төрийн цунами байлаа
2016-06-30

Гэрэл зургийг MPA.MN

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2016 оны НИТХ-ын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийг хүргэж байна.

 

Тэрбээр “НИТХ-ын сонгуулийн дүн гарсан байна. Энэ дүнгээр Нийслэлийн АН 11, МАН 34 суудал тус тус авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Би юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороонд талархлаа илэрхийлье. Сонгуулийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулсан. Мөн Нийслэлийн нийт иргэд тэр дундаа болж өнгөрсөн сонгуульд биднийг дэмжсэн иргэдэд талархлаа илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэл хотыг ид шидтэй мэт өөрчлөхөд Нийслэлийн иргэд дэмжиж оролцсонд талархлаа илэрхийлэхийг би хүсч байна. Ямартай ч Нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага маш өндөр болсон гэдгийг дараа дараагийн шинэ удирдлага анхаарч ажиллана гэж найдаж байна. Сонгууль үнэндээ бидний хувьд нэн ялангуяа Нийслэлийн АН-ын хувьд улс төрийн цунами байлаа гэж шууд хэлье. Цунами гэдэг бол урьдчилан тааварлах аргагүй гамшиг тохиолддог үйл явц. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч эсрэг үр дүн гарлаа. Тийм учраас маш том цунами боллоо гэж би хэлмээр байна.

 

Бүтээн байгуулалтаас илүү түүнийг харлуулсан сонголтыг олон сонгогч хийлээ. Монголчууд гүтгэлэг дайралтад дургүй гэдэг зүйл эргэлзээнд орлоо. Утга учиргүй гүжирдэн дайрч муулчлах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа. Ямар ч үндэслэлгүйгээр гүжирдэж сонгуульд ялж болдог юм байна гэдэг жишиг тогтлоо. Үүнээс улбаалан нийгмийн санаа бодолд маш их хор уршиг тарьсан улс төрийн шинэ хандлага тогтлоо. Цунами гэдгийг утга учир энэ байна. МАН үнэмлэхүй  байдлаар НИТХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Манай монголчуудын хэлдгээр тус намд бор халзан хонь байхад л сонгогдчихоор ийм сонгууль боллоо. Энэ бол өнөөдөр хэлж чадах хамгийн бодьтой зүйл.

 

Би гурван зүйлд санаа зовж байна.

 

Нэгдүгээрт, бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр зогсох эрсдэлд орох вий гэж санаа зовж байна. Үүнийг зогсоож болохгүй. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлаас гарах гарц нь энэ. Өөр гарц үгүй.

 

Хоёрдугаарт, “Төрийн үйлчилгээний супермаркет”. Дарга нар ширээнийхээ дор нуудаг байсан зүйлийг төрийн үйлчилгээний супермаркетын лангуун дээр тавьж ард иргэдэд ил болгох ажил маш эрчимтэй явсан. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байна. Үүнийг шинэ эрх баригчид орхигдуулж болохгүй.

 

Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг гацааж, зогсоож болохгүй. Тэгэх вий гэж би санаа зовж байна. Энэ хөтөлбөр Нийслэлийн соёл урлагийн амьдралыг маш их өөрчилсөн. Хэзээ ч манай сонгодог болон үндэсний урлаг түүхэндээ ийм хэмжээний дэмжлэгийг Нийслэлээс авч байгаагүй. Энэ үйл ажиллагаа зогсвол харамсмаар зүйл болно. Нэн ялангуяа Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй.

 

Дараагийн удирдагчид Улс, нийслэлийг удирдахдаа өмнөх шиг мафийн бүлэглэлээр удирдах үйл ажиллагаа газар авах юм бол улс, нийгэм, үндсэн хууль, ардчилалд маш ноцтой асуудал үүснэ. Би үүнд их санаа зовж байгаа. Мафийн бүлэглэл маягийн удирдлагийн арга барилыг цааш нь үргэлжлүүлэх гэж оролдох юм бол нийгмийн тогтворгүй байдал бий болгож ноцтой байдал үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Тийм учраас сайн засаглахыг тэдэнд хүсч байна.

 

Итгэл хүлээлгэсэн иргэдийн нэр төр, итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажилласан гэдгээ би бардам хэлэх байна. Залуусын хөгжиж болно гэсэн итгэл найдварын очийг асааж ажиллаж чадсан гэдгээ би энд хэлэхийг хүсч байна” хэмээв.

 

Хурлын төгсгөлд тэрбээр Нийслэлийн АН-ын даргын хувьд намын зөвлөлдөх хурлаа хуралдуулан намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавихаа мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАТҮҮЛ ХОТЫН ДАРГА НАРЫН ТҮҮХЭНД ХОТЫН ЗАХИРАГЧ ХЭРХЭН ЯАЖ АЖИЛЛАДАГ ҮЛГЭР ЖИШИГ ТОГТООЖ ӨГЛӨӨ. ДАРААГЫН ДАРГА НАР ХИЧЭЭХГҮЙ БОЛ ЧИРЭГДЭЖ ХӨГИЙН БАЙДАЛД ОРНО ШҮҮ
2016-07-01
Зочин:
ҮҮл баатар яаж ажилладагийг харуулсан . олон сайхан шинэ зүйлийг бий болгосон хурган дарга мэргэжилтнүүдийн хүнд суртлыг хөнгөрүүлсэн гээд олон зүйлийг мэдсэээн. Шинэ зүйл болгон эсэргүүцэлтэй тулдаг нь жам юм байна . МАН шиг юу ч хийхгүй сайхан ууж идчихээд хэвтэж байгаад сонгогдох байж дээ
2016-07-01
Bat uul tsanimi shiidber gargasnaas jalahdab:
Bat uul baatar tsunamii offshor . Tsunamii tenderees bolj dungee tabiulab
2016-07-01
irgen:
AN mandtugai. Yalnaa
2016-07-01
Tsetseg:
Hotiin tuv haviar heden tsetseg huneer taryulj tavisnaas uur yum hiisniig ni medehguim bna. Kkk
2016-07-01
bill:
Hutsdag haltar ve dahin tuluvlult nereer ardiin gazriig hyyhdeeree zaruulchaad 3 terlion tugruguur yum hiihgyi geed yah yum harin ch 3nii 1 eer hiisen yy ygyi yu ihenhiig ni tsusalsan baih ta nar ulam oluulaa deelee numruh bolj dee
2016-07-01
Балт:
Битгии дүрдээ хэт итгэ ..ард олон та нарыг хүлээн зөвшөөрөх яагаач гүй бна ..өөрсдөө хүмүүжилтэй сахилгатай .ёс суртхуунтай бай.Хууль ёс гэж байдгииг санцгаа .төр барих гэдэг та нарын санснаас шал өөр зүйл.гэдгииг мэдэж ав яаагаач гүй бндоо АН .улс төрчиин ёс зүй хувиин сахилга .төлөвшил. Олон нииттэй тогтоох амьд хөрилцаа гээд яривал та нар шал түүхии бна . Цу гэж япооноор үхэл гэсэн үг ..тэхлээр Үхлиин цохилт өглөө ..ард түмэн
2016-07-01
АН- дэмжигч:
Бат-Үүл үнэхээр зөнөсөн байна! Нийслэлийг Бат-Үүл л алсан, унагаасан. Бат-үүлийг хотын хулгайч, 40 мянгатын луйварчин, Зоригийн алуурчин гэж цололдог ард олон түүний багт яаж санал өгөх юм бэ? Одоо тэгээд цунами гэж солиороод унадаг байна шүү! Сонгогчид ямагт буруугүй гэдгийг санаж яв, усан тэнэг минь!
2016-07-01
Зочин:
Тээвэрчид 11 хоног ажил хаяхад яав гэж ирээгүй мөртлөө Х.Баттулгын хувийн компанийг шалгахад зурагтаар үзээд сандраад ирлээ гэж хариулж бсан хүн. Хүнд биш тендэрт их л санаа зовсондоо
2016-06-30
Зочин:
Одоо шалгуулах цаг болсон. Их ч идэж уулаа даа
2016-06-30
Жирийн иргэн:
Намынудирдлагыг одоо та өөрөө гартаа авах хэрэгтэй,
2016-06-30
Жирийэ иргэн:
Бат -Үүл Улаанбаатар хотын даргаар ажиллагсдаас хамгийн сайн нь байлаа. Гэхдээ АН-ын бусад эрх баригчдын өөдгүй, тэрслүү, улсаа боддоггүй, хуулийг ул болгож байсан ажиллагаанаас болж уналаа. Намаа өмөөрч дуугарч болох ч, ардчиллаар далимдуулж амин хувийн ашиг хөөж байсан амьтдыг бүү өмөөр. Тэд чинь АН-ыг гутаасан гэдгийг эрхбиш ойлгож буй биз дээ?
2016-06-30
Монгол:
Бат -Үүл Улаанбаатар хотын даргаар ажиллагсдаас хамгийн сайн нь байлаа. Гэхдээ АН-ын бусад эрх баригчдын өөдгүй, тэрслүү, улсаа боддоггүй, хуулийг ул болгож байсан ажиллагаанаас болж уналаа. Намаа өмөөрч дуугарч болох ч, ардчиллаар далимдуулж амин хувийн ашиг хөөж байсан амьтдыг бүү өмөөр. Тэд чинь АН-ыг гутаасан гэдгийг эрхбиш ойлгож буй биз дээ?
2016-06-30
Nam bus jiriin irgen:
Bat Uul meer ajil hiisen hiisen. Bi l lav omoorno. Heterhii ih bardsan baih. Tegeed ch huugiih ni offshore gai bolloo doo gej bodoj bna. Bi lav bagaar ni ajilluuliya geed 56-r toirogt AN-s ner devshsen Tuvshind sanalaa ogson. Amidral baylag. Horvoo delhii uudam hiih ajil zondoo bna. Aldaanaasaa surgamj avaad oorsdiinhoo egneend baigaa mongoo martdag bas shoroo ovoolchood mongo husdag humuuseesee salj avahgui bol hetsuudeh ni bna shuu.
2016-06-30
Unshigch:
Yahaaraa yasan gej yalna gedegtee itgeltei baisan baih uu? goridson gahainuud....
2016-06-30
Зочин:
өөрийгөө хичээ батүүл гуай та их идэж гороо амслаа бага хуцаад ажлаа өгөөд шалгуул
2016-06-30
Залуу:
Нэгнийхээ хийж бүтээх гэж оролдож байсан ажлыг нь бид өөр юм хийнэ гэж зогсоолгүй үргэлжлүүлэхийг бодвол зүгээр байх МАН-хаан амжилт хүсье.
2016-06-30
лхагва:
ОФШОР ГЭДЭГ ЮМНЫ УЧИРЫГ ОЛЖ ХУЙХЫГ НЬ ХАРИН ХУУЛАХ АСУУДЛЫГ БОЛ ААВЫН ХҮҮ ЭЭЖИЙН ОХИНЫГ АЛАГ ҮЗЭХ ЮМГҮЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ИХ ХУРЛЫН ЭХНИЙ ТОМ АЖИЛ ЭНЭ БАЙЖ БОЛОХ ТОЛГОЙ ЭРГЭМ ИХ МӨНГӨ
2016-06-30
лхагва:
ӨМНӨХ 4 ГАЗАРЫН НАЙМААЧИДЫГ БОДВОЛ ХАРИН ХИЙСЭН ЮМТАЙ ИХ ХУРАЛД БОЛ МУУ ДҮН ОК ХАРИН ХОТОД АРАЙЛ БАЙЛАА ЭНЭ СОНГУУЛЬ
2016-06-30
лхагва:
Ман малаа тэгээд гудамжинд цөмөөрөө гацаад өдөржингөө зогсож байхуу хөдөөдөө очиж морио ун хөгшөөн
2016-06-30
Зочин:
коммунист арга барилаар ажилласан хүний эрх эрх чөлөөг боомилсон олон тушаал шийдвэр гаргасан автомашины дугаарын хязгаарлалтыг хамгийн түрүүнд болиулах хэрэгтэй жирийн иргэд бид шударгаар олж авсан хөрөнгөө хэний ч хаалт боолтгүйгээр унамаар байна
2016-06-30
лхагва:
Ман малаа тэгээд гудамжинд цөмөөрөө гацаад өдөржингөө зогсож байхуу хөдөөдөө очиж морио ун хөгшөөн
Uvuu nar:
Chuluudaagaas bukh yum bolov muu khuu muu urshig
2016-06-30
лхагва:
ОФШОР ГЭДЭГ ЮМНЫ УЧИРЫГ ОЛЖ ХУЙХЫГ НЬ ХАРИН ХУУЛАХ АСУУДЛЫГ БОЛ ААВЫН ХҮҮ ЭЭЖИЙН ОХИНЫГ АЛАГ ҮЗЭХ ЮМГҮЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ИХ ХУРЛЫН ЭХНИЙ ТОМ АЖИЛ ЭНЭ БАЙЖ БОЛОХ ТОЛГОЙ ЭРГЭМ ИХ МӨНГӨ
hvveee:
tsalingaa nemvvleeeeeee hamgiin tvrvvnd a
2016-06-30
Бат:
Бусдыг үзэн ядах,үгүйсгэх,гүтгэхийн муу ёр шүглэсэн мэт яаж чадаж байна?
2016-06-30
Хотын иргэн:
Бат Үүл юу хийсэн гэж өөрийгөө өмөөрөв. Юу ч хийгээгүй байж бүү матрын нулимс унага. Бодит амьдрал дээр хүндээ хүрч ажиллаагүй шүү дээ
2016-06-30
лхагва:
ӨМНӨХ 4 ГАЗАРЫН НАЙМААЧИДЫГ БОДВОЛ ХАРИН ХИЙСЭН ЮМТАЙ ИХ ХУРАЛД БОЛ МУУ ДҮН ОК ХАРИН ХОТОД АРАЙЛ БАЙЛАА ЭНЭ СОНГУУЛЬ
Delgeree:
Estoi onig onig bolloo ymar sonin yum be ter chuluudaag l bolloo
2016-06-30
Zochin:
Odoo huuteigee nuusan offseriin munguuruu shorondoo tsetsgee tari daa
2016-06-30
зочин:
улсын баатар цолтой хүн байж ямар муухай үг хэлнэм, та нар Баярцогт тэргүүтэндээ хандах хэрэгтэй дэлхий даяар асуудалтай гэж зарлаад байхад ямар ч арга хэмжээ аваагүй мөн дахин нэр дэвшүүлсэн, нөгөөтэйгүүр авлигачидад зориулсан хууль баталдаг зэргээ санаарай ард түмэн тэнэг биш төр барих тэрхэн агшиндаа алтан сонголт хийж чаддаг болсон.
2016-06-30
батүүлд:
Жэнко С.Эрдэнэдээ л гомддоо өөр юу гэхэв дээ
2016-06-30
Партизан Сайнаа үг хэлэв:
Үр дүнг цунами гэвэл хүний хүчин зүйлтэй холбоотой байсан шүү. АН өнгөрсөн жилүүдэд сайн муу хэлэгдэн гайгүй ажиллсан нь үнээн. Даанч АНчууд энэ УБ-т жирийн иргэд амьдардаг гэдгийг үл тоомсорлон зөвхөн материалаг зүйлээр хөөцөлдөж, хүмүүсээр даажигнасан тул Улаанбаатарыг улааруулаад өглөө. Батүүл даргын багийн сурталчилгаа бол зам, барилгын яам, тендер, мөнгө ханхлуулсан ПР байсан нь харамсалтай. Хотынхон маань гомдсон. Ялангуяа АН-аас байнга хүсдэг шударга ёс, эмх цэгц, хариуцлага гээч юм санасан хэмжээнд өөрчлөгдөж, сайжирсангүй. Хурлаа хийж чаддагүй, хэл амаа олдогүй, урвадаг, шарвадаг новшнууд, хулгайч нар, лидер биш лойдор болцгоон уралцсан АН-ын том толгойтой, бичхэн хүмүүс ардчилал, бүтээн байгуулалтын үзэл санааг муухай харагдуулсан. Даргаа, одоохон Намын хурлаа хийе. Шинэ үеийнхэнд итгэж, дэмжие. Баярлалаа,БатҮүл баатраа.
2016-06-30
Зочин:
Хийсэн юмны чинь хариу
2016-06-30
Бат:
Бусдыг үзэн ядах,үгүйсгэх,гүтгэхийн муу ёр шүглэсэн мэт яаж чадаж байна?
Партизан Сайнаа:
Үр дүнг цунами гэвэл хүний хүчин зүйлтэй холбоотой байсан шүү. АН өнгөрсөн жилүүдэд сайн муу хэлэгдэн гайгүй ажиллсан нь үнээн. Даанч АНчууд энэ УБ-т жирийн иргэд амьдардаг гэдгийг үл тоомсорлон зөвхөн материалаг зүйлээр хөөцөлдөж, хүмүүсээр даажигнасан тул УЛаанбаатарыг улааруулаад өглөө. Батүүл даргын багийн сурталчилгаа бол зам, барилгыг яам, тендер, мөнгө ханхлуулсан ПР байсан нь харамсалтай. Хотынхон маань гомдсон. Ялангуяа АН-аас байнга хүсдэг шударга ёс, эмх цэгц, хариуцлага гээч юм санасан хэмжээнд хүрээгүй. Хурлаа хийж чаддагүй, лидер биш лойдор болцгоон уралцсан АН-ын том толгойтой, бичхэн хүмүүс ардчилал, бүтээн байгуулалтын үзэр санааг муухай санагдууллаа. Даргаа, олоо хурлаа хийе. Шинэ үеийнхэнд итгэж дэмжие. Баярлалаа,БатҮүл баатраа.
2016-06-30
Kkk:
Bat-uul uuriigee aguu amitan geed anduuraad humuustei gar bariad bagaar ni demjeerei geed shal teneg reclam yavuulsan. Uuriigee het doviilgej uneleh uurt ni l hor bson.
2016-06-30
Ard tumniig basaj bolohgiu baatar uul:
Uul baattar bardaj baij ooroo offshordoj baij ard tumnii setgelruu us tsatsaj tsunami hiichiheed
2016-06-30