Үс засуулбал өлзийтэй сайн
2016-07-01

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 27. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин