Талибанчууд халдлага үйлджээ
2016-07-01

Афганистаны нийслэл Кабул хотын Пагман дүүрэгт талибанчууд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас 30 хүн амиа алдаж, 50 хүн шархтсан гэнэ. Амиа золиослогч этгээд цагдаагийн албан хаагчдын автобус руу гэнэт дайрч, өөрийгөө егүүтгэсэн байна.  

 

Цагдаагийнхан тусгай ёслолд оролцоод буцах үед террористуудын дайралтад өртжээ. Амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсний дараахан дахин нэг дэлбэрэлт болсон байна. Пагман дүүргийн Засаг дарга Муса Хан “Халдлагаар цагдаагийн хоёр албан хаагч амиа алдсан. Бусад нь энгийн иргэд байсан” гэж хэлжээ.

 

Уг халдлагаас таван өдрийн өмнө талибанчууд Кабул хотноо халдлага үйлдэж, 14 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин