“Аз жаргалтай Улаанбаатар”-ын төлөө
2016-07-01

 

Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатарыг  ирэх жилүүдэд хөгжүүлэн цэцэглүүлэх эрх бас үүрэг МАН-д оногдлоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан баг Улаанбаатар хотын өнгө жавхаа, сүрийг нэмэн хөгжүүлснийг хэн ч үгүйсгэхгүй.

 

Улаанбаатар нийслэл хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, ногоон хөгжил төдийгүй  нэрэмжит өдөрлөгүүдийг ч санаачлан  өрнүүлсэн. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын автозамын уулзвар, гэрлэн дохиог шинэчилж, автозамуудыг шинээр болон өртгөтөн засварлаж, явган хүний зам тавьсан. Чингис бондын төслөөр Богд уулын хойгуур шинээр автозам тавьж, Баянзүрхчүүд “Амгалан” ДЦС-тай болж, халаалт дулаан алдагдах асуудалгүй боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн зарим иргэд тохилог дулаан орон сууцанд амьдарч байна. ТОСК-ийн барьсан “Буянт-Ухаа I. II”  хорооллын орон сууцыг иргэд хямд үнээр худалдан авч, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авч, хамрагдлаа. Нэг наст цэцэгт 5 тэрбум төгрөг төлөвлөсөн гэж шүүмжлэлд өртсөн хэдий ч зуны дэлгэр цагт Улаанбаатар хот өнгө алагласан цэцэгсийн хүрээлэн байсныг үгүйсгэхгүй.

 

Цаашлаад  олон нийтийг хамруулсан “Улаанбаатарын өдөр”-ыг зохион байгуулж, зуны дэлгэр цагт Хүй 7 худагт соёл урлагийн арга хэмээг тогтмол явуулж ирсэн. Энэчлэн өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүлийн тэргүүлсэн баг хэлэх үгтэй, хийсэн ажилтайгаар дараагийн НИТХ-ын багт нийслэлийг хүлээлгэн өгч байна. Мэдээж нийслэлийн АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бүрэн биелээгүй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр шалгасан барилгын компаниуд ажлаа гүйцэтгэлгүй, дутуу орхисноос нийслэлчүүдийг бухимдуулсан.

 

Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуулиар Улаанбаатар хотод нийслэлийн МАН-ын  дарга Ц.Сандуйгаар ахлуулсан баг олонхийн суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Нийслэлийн МАН “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байгаа. “Аз жаргалтай хот” гэдгийг  иргэд нь айх аюулгүй, амьдрах орчин нь агаар, хөрсний бохирдолгүй,  гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр хотоор л  иргэд төсөөлж байгаа.

 

Гэхдээ Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт аль ч намын үед тулгамдсан  асуудал хэвээр байдаг. Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөхдөө газар өмчлөгч, гүйцэтгэх компани хоёрыг үнэ  ханшаа тохиролц гээд орхисон. Харамсалтай нь нэг хашаанд  өрхийн тэргүүнээс гадна  үр хүүхэд, хүргэн бэр, ач зээ гээд 2-3 өрх амьдардаг. Гэтэл өрхийн тэргүүн оногдсон ганц орон сууцандаа өөрөө амьдрах уу үр хүүхдүүддээ хувааж өгөх үү гэх асуудал үүссэнээс газар өмчлөгч, барилгын компанийн хооронд үл ойлголцол үүссэн. Харин Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг цэгцэлж “Өрх бүрт 1 байр” уриа дэвшүүлжээ. Харин тухайн хаяг дээр бүртгэлтэй,  гэрийн эздээс өрх тусгаарлан гарсан үр хүүхдүүд нь байх ёстой юм билээ.

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл дараагийн НИТХ-д ажлаа хүлээлгэж өгөхдөө “өмнөх Иргэдийн хурлынхаа хэрэгжүүлсэн сайн бодлогыг уламжлал болгон  авч явах хэрэгтэй. Тухайлбал, бид “Сайн хашаа” хөтөлбөрийг дэвшүүлж гэр хорооллын иргэдийг тохь тухтай амьдрахад анхаарч ирсэн. Энэ нь гэр хорооллын иргэдийн төдийгүй Улаанбаатар хотын хөгжилд  ч хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.

 

Харин “Сонгогчид мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хардаг юм байна. Тиймээс НИТХ-ын сонгуульд  нийслэлийн МАН дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ” гэдгээ нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй амласан.

 

Нөгөөтэйгүүр ялсан МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан, хотын тулгамдсан асуудлыг ширхэг бүрчлэн мэдэх эрхэм. Тиймээс нийслэлийг удирдах шинэ багийнхныг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэл өгч ажиллах биз.  

 

“Аз жаргалтай Улаанбаатар”-ын төлөө нийслэлчүүд бид МАН-ыг НИТХ-д олонх болгосон. Тиймээс ирэх жилүүдэд нийслэлийн шинэ удирдлагууд хотоо хэрхэн хөгжүүлж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг харах үлдлээ.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай Монгол улсын нүүр царай болсон Улаанбаатар нийслэл хот минь үнэхээр сайхан өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байгаа.Сэтгэлд дулаахан цаанаа л нэг гоё энэргитэй хот шүү Улаанбаатар хот минь.Хамгийн гол нь нийслэлийн ард иргэд минь соёлтой боловсон болох хэрэгтэй.Уг нь Монгол хүмүүс бид нар чинь хүн чанар сайтай ,эвсэг тусархуу хүмүүс юм шүү.За тэгээд Улаанбаатар хот минь баян чинээлэг хөгжингүй сайхан хот болж хурдхан шиг л дэлхийн жишигт хүрээсэй гэж хүсэн ерөөе.Аз жаргалтай амар амгалан Улаанбаатарын төлөө урагшаа.
2016-09-03
Mendee:
Ulaanbaatar hot mini udruus udurt unguu nemj hugjih boltugai. Az jargaltai ulaanbaatariin tuluu uragshaa.Amjilt husie.
2016-07-07
Зочин:
Харах л улдлээ, илуу юм хийхгуй бол дараагийн сонгуулиар гарах нь байтугай нам ч угуй болно шуу
2016-07-04
ZOCHIN:
YUMIIG DANDAA BITGII HARAAR BOD OO.BUH YUM SAIN SAIHAN BNO.AJLAA EHLEEGUI BAIHAD NI DUGNELT GARGAH NI ERTDENE. HIIJ BUTEEHIIN UUDRUG SETGEL UVURLUJ YVAA ZALUUSIINHAA ZORGIIG BUU MOHOO. UUL DARGA YUM HIISEN NI UNEN. TSAASHID ZALUUCHUUD MAANI URGELJLUULEN HIINE ,CHADNA GEDEGT ARD TUMEN CHINI ITGEJ BAIGAA SHUU.HICHEEGEEREE.UUDRUG BAITSGAAY.MAN-D AMJILT HUSII.
2016-07-03
ZZ:
SSSS
2016-07-03
зочин:
Нийслэлд маань жинхэнэ хотожсон соёлтой хун байхгуй болсон байна. Ходоо орон нутгаас ирсэн маш олон хумуус наад захын том хотын соёлд суралцахад цаг хугацаа хэрэгтэй. Бат Уулийн багийн бутээлч соёлтой хотжих ажлыг дээрх соёлгуйчууд ойлголгуй унагах шив дээ.
2016-07-02
kkk:
Ard irged batuuld aimar durgui baisiin bnshde.neg l ih bagaaraa dahin songogdohiin bolool shaagaal baisan tiim l yum bh niisleld ardiin nam ch de gej uneneese bodoj bsan chine mongolchuud maani enhbold dargad unenhuu sain yum bnaa
2016-07-02
ТЭНЭГ УЛААНБААТАРЧУУД:
Хогоо санасан юм байлгүй
2016-07-02
Өөрсдийгөө бичээд байна уу даа:
Энэ дор санал оруулсан 119.40.97.93 эд нарын нэг үү. Та нар юу ч хийж чадахгүй, танай М. Энхболд чинь хамаг газрыг нь зарж идээд дараагийн дарга нар нь замын мөнгөнөөс идээд хотод юу ч хийгээгүй, хог новшинд нь хутгаа биз дээ. Хот хэрэв хүн байсан бол одоо уйлаад намайг эд нарт битгий өгөөч гэх байсан байлгүй.
2016-07-02
zzz:
MAN-iinhan olon jil tor barihdaa Mongoliin toloo, Ulaanbaatariin toloo yuch hiigeegui ,,,,syyldee byr nyd haltirmaar muuhai bolj irsen, odoo hamaagui goe ni yu um, deerdseen ,ene bol yah argagui AN-iin yneleh zuil gedgiig hyn byr medne,,, MAN-dangaaraa shahuu garlaa,,,,ta bygdiig huuchin shigee bus, ,,shal oor ajillah baih gej ard tymen dahin naidlaga ogloo,,,, Harah l yldlee odoo…daraagiin songuuli boltol harya.
2016-07-01
зочин:
нийслэлийн засаг даргад нэр дэвшиж буй залуус сайхан л залуучууд бна ...... зүрхийг нь мохоож яах нь вэ..... аль алийг нь тохирсон ажилд нь итгэл өгөх хэрэгтэй ........харин цаана байгаа хотын хуучин үзэлт, хүнд сурталт, иргэдийг ялгаварлан ханддаг, яравгарууд буюу тайзны арын найруулагч нууц ноёнтон болох этгээдүүдийг ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл өгч болохгүйг хатуу анхаар МАН-ын залуус аа.... урд нь 204-2008 онд хотын санхүү, төрийн сан хариуцсан орлогчоор ажиллаж байсан Баатарзориг зэрэг бас бус хүмүүс зөндөө байгаа шүү...... эд нарыг тавибал шинэ засгийн нэр хүнд навс унана шүү анхаар ., цаадуул чинь сайн юм хийж өхгүй....... өчигдөр Сандуйгийн хажууд зургаа авхуулан гарч байна лээ. ичээнээсээ гарч байгаа юм уу хаашаа юм бэ.................тэр Баатарзориг ...
2016-07-01
зочин:
нийслэлийн засаг дарга нэр дэвшиж буй залуус сайхан л залуучууд бна ...... зүрхийг нь мохоож яах нь вэ..... аль алийг нь тохирсон ажилд нь итгэл өгөх хэрэгтэй ........харин цаана байгаа хотын хуучин үзэлт, хүнд сурталт, иргэдийг ялгаварлан ханддаг, яравгарууд буюу тайзны арын найруулагч нууц ноёнтон болох этгээдүүдийалбан тушаал, эрх мэдэл өгч болохгүйг хатуу анхаар МАН-ын залуус аа.... хотын санхүү, төрийн сан хариуцсан орлогчоор ажиллаж байсан Баатарзориг зэрэг бас бус хүмүүс зөндөө байгаа шүү...... эд нарыг тавибал шинэ засгийн нэр хүнд навс унана шүү анхаар ., цаадуул чинь сайн юм хийж өхгүй....... өчигдөр Сандуйгийн хажууд зургаа авхуулан гарч байна лээ. ичээнээсээ гарч байгаа юм уу хаашаа юм бэ.................тэр Баатарзориг ...
2016-07-01
зочин:
сайхан л залуучууд бна ...... зүрхийг нь мохоож яах нь вэ..... аль алийг нь тохирсон ажилд нь итгэл өгөх хэрэгтэй ........харин цаана байгаа хотын хуучин үзэлт, хүнд сурталт, иргэдийг ялгаварлан ханддаг, яравгарууд буюу тайзны арын найруулагч нууц ноёнтон болох этгээдүүдийг ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл өгч болохгүйг хатуу анхаар МАН-ын залуус аа.... хотын санхүү, төрийн сан хариуцсан орлогчоор ажиллаж байсан Баатарзориг зэрэг бас бус хүмүүс зөндөө байгаа шүү...... эд нарыг тавибал шинэ засгийн нэр хүнд навс унана шүү анхаар ., цаадуул чинь сайн юм хийж өхгүй....... өчигдөр Сандуйгийн хажууд зургаа авхуулан гарч байна лээ. ичээнээсээ гарч байгаа юм уу хаашаа юм бэ.................тэр Баатарзориг ...
2016-07-01
Зочин:
UB chuud bid yamar azgyi xymyys ve Bat Yyl dargiig avilgalch xulgaich naraar solij baidag Uul n saijruulax yostoi baital
2016-07-01
ТЭНЭГ УЛААНБААТАРЧУУД:
Хогоо санасан юм байлгүй
Zochin:
Ene muuxai avilgach tsaraitai buruu xumuujiltee zaluusaas yum garah uu mash ergelzeetee
2016-07-01