Хулгайн хэргээр шийтгүүлсэн этгээд оргожээ
2016-07-01

 
Сүхбаатар дүүргийн прокурорын газар дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүдэд жирэмсэн болон насанд хүрээгүй шалтгаанаар хорих ялыг түр хугацаагаар хойшлуулсан ялтанд цагдаагийн байгууллагаас хэрхэн хяналт тавьж байгааг шалгажээ.  Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
 
Тодруулбал, цагдаагийн зарим хэсгийн байцаагчид ялтанд хяналт тогтоохдоо тэдэнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулаагүй зөрчил илэрснээс гадна хяналтын явцад оргох тохиолдол гарсан байна.  Хэнтий аймгийн шүүхээр малын хулгайн бүлэг хэргээр шийтгүүлсэн У, С нар өнгөрсөн нэгдүгээр сараас сураггүй алга болжээ. У нь ял сонсох үед жирэмсэн, гурван нас хүрээгүй хүүхэдтэй байсан аж.  
 
Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчлийг арилгуулахаар дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна. Дашрамд дурьдахад, шүүхээс жирэмсэн болон насанд хүрээгүй хүмүүсийн ялыг хойшлуулдаг бөгөөд энэ хугацаанд тэд  цагдаагийн хяналтад байх ёстой юм. 
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин