Тоглож байсан хүүхдүүдийг мөргөж гэмтээжээ
2016-07-01

 

Өчигдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтжээ.  Ослын тухайд


1. Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны 12 дугаар байрны зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа тоглож байсан 6 настай Д, 3 настай Э нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн.


2. Баянзүрхийн товчооны зүүн замд T.Lucida маркийн автомашины жолооч Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үхэр туугаад явж байсан явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд, үхэр дайрсан.
 


3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт засмал зам дээр Hyundai Sonata-6 маркийн автомашины жолооч Б нь ачааны Hongyan маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Б, Э нарын 2 хүн нас барсан байна.

Shuud.mn
Сонин хачин
hmmm:
U BODOJ NYALH HUUHDUUDEE GANTSAARANG NI GADAA GARGAJ TOGLUULDGIIG HEZEE CH OILGOHGUI YUM. HUUHDUUDTEI HOLBOOTOI ZAM TEEVRIIN OSLUUD BOLON HUUHED ALGA BOLOH GEMT HEREG DEER ETSEG EHED NI HARIUTSLAGA TOOTSMOOR BNA. 13-AAS DOOSH NASNII HUUHDIIG GERT NI BOLOOD GADAA HARGALZAH HUNGUIGEER ULDEEH, GARGAJ BOLGOHGUI GEJ HUULICHILJ OGMOOR BNA.
2016-07-01