Баярт мэдээ
2016-07-01

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ КОМПАНИУД ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МОНГОЛЫН КОМПАНИ БОЛЛОО

 

ОХУ-ын Ростех төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн оросын талын хувьцааг Монголын талд худалдсанаа баталгаажуулсан түүхэн хэлцлийг албан ёсоор зарлаж байна.

 

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компанийн 51%-ийг Монголын төр эзэмшдэг бөгөөд харин дээрх хоёр компанийн Оросын талын 49%-ийг Монголын үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монголын зэс корпораци” эзэмших болж байна. “Монголын зэс корпораци”-ийн энэхүү хэлцэлд Монголын санхүүгийн зах зээлийн хамгийн туршлагатай компани болох Ти Ди Би Капитал компани санхүүгийн зөвлөхөөр ажилласан бол олон улсын нэр хүнд бүхий Skadden хууль зүйн фирм хууль эрх зүйн зөвлөхөөр тус тус ажилласан байна. Ростех корпорацийн хуулийн зөвлөхөөр нэр хүнд бүхий Baker & M хуулийн фирм ажиллажээ.

 

Ийнхүү хамтарсан хөрөнгө оруулалттай байсан аж ахуйн нэгжүүдийн Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци худалдан авах хэлцэлд олон улсын нэр хүнд бүхий хуулийн зөвлөх, аудитын компаниудыг ажиллуулснаар хууль эрхзүйн хувьд бүх талаар нийцтэй, зөв байх нөхцлийг хангажээ.

 

Хамтарсан үйлдвэрийн статустай байсан дээрхи компаниуд нь одооноос эхлэн Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпорацид худалдах ажиллагаа нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд, корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүдээр бүрэн баталгаажсан болно. Эдгээр нөхцлийн үндсэн дээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлцэл нь албан ёсоор эцэслэгдэн зарлагдлаа.

 

Ростех компани нь дээрхи хамтарсан компаниуд Монголын мэдэлд бүрэн шилжиж буй энэхүү хэлцлийг дүгнэж хэлэхдээ
 

“Энэхүү хэлцэл нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов.
Түүнчлэн цаашид Монгол улс дээрх компаниудыг өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж нээгдэж буй бөгөөд хөрөнгийг зөв зохистой удирдаж, үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болох төдийгүй хоёр орны улстөрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт итгэж байна” гэв.

 

Харин Монголын зэс корпорацийн хувьд төлбөрийг 100% төлж, гэрээнд заагдсан нөхцлүүдийг бүрэн хангаснаар хэлцэл дуусгавар болсон болно.

 

Энэхүү түүхэн хэлцлийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компани анх байгуулагдсан цагаасаа хойш буюу бараг дөч орчим жилийн дараа бүрэн утгаараа Монголдоо ирж байна. Хэдийгээр сүүлийн хэдэн жилийн туршид дэлхийн зах зээлд тогтворгүй байдал давамгайлж Монгол Улс зэрэг уул уурхайд түшиглэсэн орнууд санхүүгийн хямралтай байгаа хэдий ч Монголын үндэсний компани ийнхүү томоохон хэмжээний хэлцлийг хийж чадсанаараа онцлогтой боллоо.

 

Монголчуудын хувьд түүхэн хэмээн зүй ёсоор тооцогдох Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай болсон үйл явдал нь дараахь давуу талуудыг бий болож байна. Үүнд:

  • Үйлдвэрүүдийн үр ашиг бүрэн утгаараа Монгол улсад 100% үлдэх нөхцөл бүрдэнэ;
  • Хувийн хэвшил орж ирснээр компаниудын засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
  • Үйлдвэрийн ашигт ажиллагаа өсч, үр ашиг сайжирч, Монгол Улсын төсөвт өгөх татварын хэмжээ нэмэгдэнэ;
  • Үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ;
  • Олон улсад өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Ийнхүү Монгол түмний их баяр наадмын өмнөхөн Монгол Улс маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үндэсний аж ахуйн нэгжтэй боллоо.  
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ МАН-ын мангарууд үхэж далд орж байж л монгол улс хөгжинө. МАН байхдаа дандаа хятад эзэнтэй компаниудыг харж үздэг цементийн үйлдвэрээ сэргээж өргөжүүлэх гэхээр хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр сөргүүлээд барих зөвшөөрөл өгчихсөн ш дээ тэр нь хотоос холгүй баригдаж байгаа мангаруудаа
2016-07-10
Зочин:
Оросдоо байхад чамд ямар ашиг өгсөн юм тэнэг монгол хүн гуай. Монгол хүн өмчлөхөөр боож үхэх гэж хүн бол хүн биш сүг. Нэг монгол хүн эзэмшигч болоо л биз сайн биз дээ. Угаасаа Оросууд эдийн засгийн хямралд ороод төсөв нь 145 тэрбум ам доллараар тасарч гадаадад эзэмшдэг хувьцаануудаа зарж байгаа ба Эрдэнэтийн хувьцааг Хятадуудад зарах гэж байсаныг нь манайхан урьдчилж авсан шүү дээ. Оросуудад буцаагаад өгвөл манайхаас асуух ч үгүй Хятадуудад зарна мангараа
2016-07-10
Zochin:
Jinhene iddeg nam garch irsen ard olond yamarch hurteelgui
2016-07-03
Зочин:
erdenet iluu hyanalttai l bolno doo. duraaraa iddeg humuus l hohirnoo gej.negent hudaldaad avsan bhad ta nar yahiin....ur ashiggui olon zardal bayartai. ,,,,,,,zuvhun chadaltai ajiltan,chadvarlag menejer l uldene dee,,,, ymar ajil hiideg ni medegdehgui olon humuus halagdah bhaa,,
2016-07-02
Зочин:
Би монгол хүн. Надад ямар ашиг ирэх юм бэ. Монгол компани 100 хувь мөнгөө өөрөө төлсөн үү. Хувийн компани улсын үйлдвэрийг авахад монгол оронд ямар ашигтай вэ. Оросын төлдөг байсан татвараас ямар мөнгө улсад илүү орох вэ.
2016-07-02
zzz:
yadagch baisan 100 Mongol tald irsen ni ni bayartai l baina. Irsen huviig hen ,yagaad , hediid tag chimeegui avchihvaa ter joohon sonin baina, ,,,gehdee bayartai bainaa.
2016-07-01
оюун:
энэ бол баярлаад байх мэдээ биш байна. Ерөнхийлөгч Элбэгдорж яаж ингэж чадав аа. Юугаар эх орноо худалдав аа. Монгол зэс компани-ийн ард хэн байгаа юм. Ийм дампуурсан төр засагтай, хяналтгүй, дураараа дургисан нөхдүүд Монгол зэс компани нэрээр Эрдэнэт үйлдвэрийг дампууруулна гэдгийг ойлгоочь Ард түмээн?
2016-07-01
Bbbb:
Alivaa tom guilgee hardlaga daguulah yum daa ХХБ ЭБЭ geed l
2016-07-01
Зочин:
Тамын тогооны монголчуудаа гэж монголын зэс монгол хүний өмч байвал таалагдахгүй байвал бүгдийг нь бас яллаач МSC бас нэг хүний өмч биз дээ шудрага байцгаая
2016-07-01
cgun kpü:
xedeer aqvsan yum be?
2016-07-01
ЗОЧИН:
ЭНЭ БАЯРТ МЭДЭЭ БИШЭЭ. ЯАХААРАА АРД ТҮМНИЙ ӨМЧ 1 ХҮНИЙ ГАРТ ОЧДОГ БАЙНАА !!! ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ, ХУЛГАЙ МӨН. ҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД СӨХӨРНӨ...ҮҮНИЙ АРД ХЭН БАЙГААГ ЯАРАЛТАЙ ТОГТООЖ ШАЛГАХ ЁСТОЙ .!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-07-01
49:
orosiin 49-g l avlaashd, mongoliin 51-g huvidaa zavshaagui biz de. MAN hezee ch setgehgui yumiig ajil bolgolooshd
2016-07-01
Иргэний бодол:
ЭНЭ сайхан баярт мэдээг ойлгож баярлаж байгаа монгол цуст ахан дүүсэддээ баяр хүргье. Олон улсад МОНГОЛ нэрээр яригдах CORPORATION гэж яригдах боллоошдээ. Ийм сайхан мэдээг сонсоод хараар яриад хардаад буцааж орост нь өг гээд байгаа ЭНХБАЯР УЯНГА тэргүүтэнүүдийг ерөөсөө ойлгохгүй юм. Энэ баярт мэдээ их өрийг тэглэсэнтэй олимпийн алтан медаль авсантай эн тэнцэхүйц юм гэж би хувьдаа бодож байн. Ингээд уул уурхай геологийн ажил мэргэжлийг мэдэхгүй газрын гүний нөөцөөр тоо бодогч нараа одоо жаахан ном уншиж өөрийгөө цэнэглэ. Ганбаатар Уянга Энхбаяр Энхболд Батзандан Эрдэнэчимэг Баасанхүү ..... гэх мэтийн .Үүнийг ойлгож энэ удаа ихэнхийн өнжөөж эмчлүүлэх боломж олгосон ард түмэн ухаантай байна.
2016-07-01
Зочин:
Нээлттэй баймаар байнашд. Монголын зэс компанийн эзэд нь хэн юм, хөрөнгө оруулалтыг яаж босгосон. Оросын талтай өөр бусад тохироо хийсэн үү. Элбэгдорж хувь эзэмшдэг үү гээд л. Тэгэж байж л баярлах эсэхээ шийднэ шд. Сонгуулийн өмнө хусагдахаасаа өмнө гусч байгаа юм шиг л харагдлаа.
2016-07-01
Зочин:
Хэн авсаныг Эрдэнэтийхэн мэдэж байна лээ шүү. Ийм зүйл хийх нь маш их эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн үнэ тэнгэрт хадна, Орос ах нар үүгээр ашигаа хийгээд авна. Гол гол хэсэг дээр зөвхөн ах ажилладаг. Тэгээд баахан ХЯТАД ОРЖ ИРЭХ үү.
2016-07-01
irgen:
Yostoi gomdson tsohorson numils garch baina shuu. Yahaar iim hemjee hayzgaargui hanaj tsadadguiin bol do. AN -in iim muu yumandaa denduu sain shuu. Yaj erdenetruu nudniihee hor oruulj chadaj bainaaaaaa. Ter chini jinhen ard tumnii omch buzar garaa tataarai
2016-07-01
49:
orosiin 49-g l avlaashd, mongoliin 51-g huvidaa zavshaagui biz de. MAN hezee ch setgehgui yumiig ajil bolgolooshd
Зочин:
mongolian copper corporation gedegiig anh sonsoj bn
2016-07-01
Nom:
zahialgaar hudlaa matriin nulims unagaj bna ch geh shig
2016-07-01
Зочин:
erunhiilugchduu bayrlalaa uneheer chadaltai hun yumaa.
2016-07-01
sangaa:
Төр засаг улаан мөнгөгүй байхад хувийн компаныг ятгаж эрдэнэтээ 100 монголдоо авч тэр том 3 улсын тэргүүний уулзалтаар баталгаажуулж чадсан элбэгээ ерөнхийлөгчдөө баярллаа. Элбэгээ маань улс орондоо ан-ын нэрээр хараалгадаг ч улс орондоо л гэсэн юм хийдэг дэлхийн том хүн болжээ. Нээрээ одоо ачаа тээвэр транзит гэж ярьж сэрэглэнтэж байгаад төмөр замаа авчаасай.
2016-07-01
Зочин:
Odoo tumur zamaa avchihval ch..
2016-07-01
munkh:
denduu saihan,ogshooson,nudnii nulims tsiilegnuulsen bayart medee bailaa. dahin dahin bayar hurgie ee, ardchilsan namiinhan chadlaa..hurai hurai, sain uils delgereh boltugai,
2016-07-01
Nom:
zahialgaar hudlaa matriin nulims unagaj bna ch geh shig