Исламын улсын толгойлогчид амиа алджээ
2016-07-02

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Иракийн  Мосул хотноо цэргийн ажиллагаа явуулж, хэт даврагчдын цуваанд агаараас цохилт өгсөн талаар Пентагон мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн нөлөө бүхий хоёр толгойлогч амиа алдсан гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Кук “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Одоогоор хэн гэдэг удирдагчид амиа алдсан гэдгийг тодруулахаар ажиллаж байна. “Уг цэргийн ажиллагааны үеэр Мосул хотыг хариуцсан командлагч болон түүний туслах амиа алдсан” гэх мэдээллийг Иракийн Тагнуулын байгууллага мэдээлэв.

 

Энэхүү цэргийн ажиллагаанаас өмнө Иракийн чөлөөлөх арми Эль Фаллужи хотоос зугтаж байсан хэт даврагчдын цуваан цохилт өгч, 250 орчим хэт даврагчийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин