Өнөөдөр ”Сонгодог үдэш”-тэй
2016-07-02

 

Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран  “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү цэнгүүн нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй цуврал арга хэмжээний нэг юм.

 

Энэхүү цэнгүүнээр УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх зэрэг сонгодог урлагийн шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм.

 

Энэхүү арга хэмжээний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан  Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу зургадугаар сарын 30-наас энэ сарын 3-ны өдөр хүртэл хаагаад байна.

 

Арга хэмжээ энэ өдрийн 21.00 цагт Чингисийн талбайд эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин