АНУ-д зикагийн халдвартай хүүхдүүд мэндэлжээ
2016-07-02

 

АНУ-д зика вирусын халдвартай гурван хүүхэд мэндэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Эдгээр хүүхдүүдийн тархи жижигхэн, сэтгэцийн өвчтэй болохыг тогтоосон хэмээн “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Халдвартай хүүхэд төрүүлсэн хоёр эх АНУ-ын иргэн бол нэг нь гадаадын иргэн байжээ. Тэд зикагийн халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад зорчоод ирсэн байна.

 

АНУ-ын Эрүүл мэндийн яам “Халдвартай хүүхэд төрүүлсэн гадаад иргэн бол Колумб улсын иргэн. Тэрбээр өнгөрсөн сарын 23-ны өдөр АНУ-д ирсэн. Түүний биеийн байдал хүнд байсан учир тусгаарлан эмчилгээ хийж байсан” гэж хэлжээ.

 

Ийнхүү АНУ-д зикагийн халдвартай найман хүүхэд төрлөө. Халдвар авсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж буй учир тус улсын эрх баригчид зикагийн халдвар бүртгэгдээд буй орнуудад зорчихыг хатуу хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин