Истанбулын халдлагыг хэт даврагчид захиалжээ
2016-07-02

Туркийн Истанбул хотын Ататурк олон улсын нисэх буудалд өнгөрөгч долоо хоногт террористууд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 42 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтжээ. Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн 41-ийнх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан уламжилсан билээ.

 

Эрх баригчид уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Курдын ажилчны намын дэмжигчид захиалсан хэмээн таамаглаж байсан юм.

 

Тэгвэл Истанбулын халдлагыг хэт даврагчид захиалсан болохоо мэдэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид өөрсдийн англи хэл дээр эрхэлсэн гаргадаг “Далиф” сэтгүүлээрээ дамжуулан Бид Истанбулын халдлагыг захиалсан” гэж бичжээ.

 

Тус бүлэглэлийн гурван дайчин нисэх буудалд нэвтэрсэнийхээ дараа “АК 47” буугаар гал нээж, дараа нь өөрсдийгөө егүүтгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
007:
Erdogan putin 2 utsaar yarisanii daraa delberelt bolson ХЭ ХЭ ХЭ
2016-07-02
ХЭХЭ:
ЭРДОГАН УЧРЫГ МЭДЭНГҮҮТЭЭ ПУТЛЕРЭЭС УУЧЛАЛ ГУЙЛАА ТЭГЭХГҮЙ БОЛ ДАХИАД ДЭЛБЭРЭЛТ БОЛНО СҮҮЛИЙН 3 ТОМ ДЭЛБЭРЭЛТ БОЛ ПУТЛЕРИЙН АЖИЛ ШҮҮ ДЭЭ ХЭНИЙ Ч МЭДЭЭЖИЙН ЮМ БАЙГААН
2016-07-02
ХЭХЭ:
ҮҮНИЙ ЦААНА ПУТЛЕР БАЙГАА ХАХА ПУТЛЕР ХАРИУГАА АВНА ГЭЖ ЗАНАЛ ХИЙЛЖ БАЙСАН ӨӨРИЙН УЯАНЫ НОХОЙ КАДЫРОВЫН НОХОЙНУУДЫГ СТАНБУЛД ТАВЬЛАА
2016-07-02