Чингисийн талбай сонгодог урлагаар ”амьсгалав”
2016-07-03

Сонгодог урлагийн "Best of classics" үдшийн цэнгүүн өчигдөр гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Уг сонгодог үдшийн цэнгүүнийг үзэхээр найман настай балчираас наян настай буурлууд хүртэл хүрэлцэн ирсэн харагдав.

 

Гэрэл зургийн MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын дуурь, бүжгийн  эрдмийн театрын уран бүтээлчид энэ жил Чингисийн нэрэмжит талбайд цугласан таван мянган үзэгчдэдээ зориулан дэлхийн болон Монголынхоо сонгодог урлагийн сор болсон 16 бүтээлүүдээс дээжлэн, үзэгчдийн сонорыг мялаасан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Best of classics" сонгодог урлагийн гадаа талбайн концерт Ж.Росинийн “Хулгайч шаазгай” дуурийн удиртгалаар эхэлсэн бөгөөд Ж.Бизегийн “Кармен”, “Трубадур” дуурь болон П.Чайковскийн “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас”, Л.Минкусын “Пахита” балет зэрэг бүтээлийг нэгэн тайзнаа толилуулдгаараа онцлог билээ.

 

"Best of classics"  сонгодог үдшийн төгсгөлд УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин МУГЖ Ч.Ганчимэг, балетын гоцлооч А.Эрдэнэболд нар Л.Минкусын “Пахита” балетын гран-па хэсгийг бүжиж, уран бүтээлчид хүндэтгэл үзүүлснээр өндөрлөсөн юм.

 

Shuud.mn
Сонин хачин