Зам тээврийн ослоор долоон хүн амиа алдлаа
2016-07-04

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хөдөө орон нутагт 6, нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

Амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 621 авснаас зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлсэн байна. 

 

Ослын тухайд:

1. ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Зайсан скор төвийн урд замд Lexus LX-470 маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 48 настай эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон.


2. БЗД-ийн нутаг Сармисын хонхор 664 Б тоот хашааны урд замд У нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius маркийн З жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан 03 настай эрэгтэй У гэмтсэн.

Хөдөө орон нутаг:


1. Дорноговь аймгийн Замын үүд сумаас хойш 44 км-т T.Camry маркийн авто машины жолооч Н нь Suzuki Alto маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Б нарын 5 хүний амь нас хохирсон.


2. Баян-өлгий аймгийн төвөөс зүүн тийш 30 км-т Алтанцөгц сумын 1-р багийн нутаг Ургамалын хөтөл гэх газарт УАЗ маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 52 настай эмэгтэй А-ийн амь нас хохирсон байна.

 

Shuud.mn
Сонин хачин