Тохижилт цэвэрлэгээний ажил үргэлжилж байна
2016-07-04

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Үндэсний их баяр наадмаар цэвэрлэгээ үйлчилгээнд  360 хяналтын инженер, техникч,  зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар ажиллуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 50 ажилтан өдөр бүр тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байна.  Хүй 7 худгийн 570 га талбайн хогийг цэвэрлэж,  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах юм.

Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ  хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийсэн.  Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хийх ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт 8, Чингисийн талбайд 6 био 00 НҮУН-ээс байрлуулна. Мөн Хүй долоон худагт А,Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт  900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавих юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин