Аль Пачино таргалжээ
2016-07-04

“Загалмайлсан эцэг” киноны од, холливуудын нэрт жүжигчин Аль Пачино их жин нэмсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Калифорнигийн “Мача” театрын өмнө явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Жүжигчин эр нэлээн жин нэмсэн байсан юм. Өдгөө 74 настай Пачино 2009 оноос чихрийн шижингээр өвчлөх болсон бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд кино урлагаа орхин хэмээн мэдэгдсэн боловч одоогоор шинэхэн уран бүтээлийн зураг авалтад оролцож буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин