Наршихаас ингэж сэргийл
2016-07-04

 

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хэт хална гэдгийг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Нийслэлд гэхэд энэ долоо хоногт 30-34 хэм хүртэл хална. Тиймээс ард иргэдэд наршихаас сэргийлэхийг сануулж байна.

 

Наршихаас сэргийлэхийн тулд:

 

1. Наранд аль болох бага явах

 

2. Нүдний шил, малгай тогтмол хэрэглэх

 

3. Гар, хөл хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.

 

 

4. Толгойгоо ойр ойрхон норго

 

5. Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ уугаарай.

 

6. Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс идэх тэс хүйтэн ус уух нь хоолой өвдөхөд хүргэнэ.


 

Shuud.mn
Сонин хачин