“Шинэ элсэлт-шилдэг боловсрол-2016” үзэсгэлэн нээгдлээ
2016-07-04

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Модерн экспо” агентлагаас хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Шинэ элсэлт-шилдэг боловсрол 2016” үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдлээ.

 

Элсэгчдэд их дээд сургуулийн  сонголтоо зөв хийхэд туслах, ажил мэргэжлээ зөв сонгоход чиг болох зорилгоор гарч буй уг яармагт магадлан итгэмжлэгдсэн, дотоодын 50 гаруй их дээд сургууль коллежуудаас гадна ХБНГУ, АНУ, Англи, Австрали, Канад, БНСУ-ын их дээд сургуулиудын танилцуулга ч багтжээ. 

 

Төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд болон оюутан солилцооны алдаж болохгүй боломжуудыг энэ сарын зургаан хүртэл сонирхох боломжтой юм.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин