Хятад улсын илгээсэн тоног төхөөрөмжийг хүлээн авна
2016-07-04

АСЕМ уулзалт манай улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд болох гэж байна. Дээд түвшний уулзалтанд оролцох гадаадын зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх урлагийн тоглолтод шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Засгийн газраас олгож байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-аас буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмжийг өнөөдөр 22.00 цагт Чингисийн талбайд гардуулан өгнө.

 

Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид оролцоно. Энэ үеэр "Харанга" хамтлаг ая дуугаа өргөх юм байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар 2015 оны аравдугаар сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюани манай улсад айлчилсан билээ. Энэхүү айлчлалаар "Монгол Улсад БНХАУ-аас цэргийн буцалтгүй тусламж" олгох хэлэлцээр байгуулсны дүнд энэхүү тусламж ийн ирж байна.

Shuud.mn
Сонин хачин