Анхдугаар чуулган хуралдах уу
2016-07-05

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бол өнөөдөр 11.00 цагт шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөж, сонгуулиар бүрэлдсэн парламент анхны хуралдаанаа хийнэ. 

 

Гэвч АН-ын дарга З.Энхболд сонгуульд хэд хэдэн хууль зөрчсөн асуудал үүссэн учраас шалгуулах ёстой. Шалгахгүйгээр төрийг эмхлэн байгуулах нь хууль бус үйлдэл. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох учиртай хэмээн мэдэгдэж, анхдугаар чуулганыг өнөөдөр хийхийг эсэргүүцсэн юм. 

 

Ерөнхийлөгч болоод сонгуулийн төв байгууллага АН-ын байр суурьт ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгуулийн хууль зөрчсөн асуудал байхад тангараг өргүүлж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн байгууллага шийдвэрлэсний дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Олон хууль зөрчөөд УИХ-ын гишүүн болоод явна гэдэг зохимжгүй. Тийм учраас хуулийн, төрийн байгууллагууд ажлаа хийцгээ. Сонгогчдын саналыг хүндэтгэж байна. Төрийн албан хаагчдадаа найдаж бид сонгуульдаа орсон. Гэтэл саналын хуудас аваагүй газар нэмэлт саналын хуудас хаанаас гараад ирэв гэдгийг хуулийн байгууллага нягтлан шалгах ёстой. Төрийн байгууллага олон түмэнд ил тод байлгах үүрэгтэй
2016-07-05