Малайзад хэт даврагчид халдлага үйлджээ
2016-07-05

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Малайзад халдлага үйлдсэн хэмээн Куала Лампур хотын Цагдаагийн дарга Халид Абу Бакар хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Куала Лампур хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр дэлбэрэлт болж, найман хүн гэмтсэн билээ.

 

Францад үргэлжилж буй “Евро 2016” хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байсан Мовида гэх шөнийн клубт гэнэт дэлбэрэлт болсон юм. Цагдаагийнхан уг хэргийн шалгасны эцэст дэлбэрэлтийн ард тус бүлэглэл байгааг тогтоожээ. Тус бүлэглэлд элссэн Мухаммед Ванни Мухаммед Жеди гэгч Куала Лампур хотноо халдлага үйлдэхийг туслахууддаа тушаасан гэнэ.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 20, 22 настай хоёр залууг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Баригдсан залуус өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэнэ. Тэднийг хэт даврагчидтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж буй бөгөөд залуусын нийгмийн сүлжээг шалгахад сэжигтэй хэд хэдэн и-мэйл олдсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13