10 настай аварга хүү
2016-07-05

Индонез улсад дэлхийн хамгийн тарган хүүхэд амьдардаг талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Ариа Пермана гэх 10 настай хүүгийн биеийн жин 188 кг аж. Хүү хэтэрхий тарган учир сургуульд явдаггүй аж. Ээж нь түүнд уншиж, бичихийг зааж өгчээ.  

 

 

Хүү төрөхдөө хэвийн жинтэй байжээ. Тэрбээр 5-6 насны хооронд жин нэмж, зүрх нь хэт их ачаалалд орж, хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн байна. Хүүгийн эцэг, эх “Ариагийн эрүүл мэндийн байдалд их санаа зовж байна. Хэрвээ хүү минь турж чадахгүй бол амиа алдаж магадгүй хэмээн эмч нар сануулсан” гэж хэлжээ.

 

Тэд хүүгээ тураахын тулд жимс, жимсгэнээр хооллохоос гадна хатуу хоолны дэглэм бариулж эхэлсэн гэнэ. Хүүг өнгөрсөн онд “Дэлхийн хамгийн тарган хүүхэд” хэмээн дээд амжилтын номонд бүртгэн авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин