УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-МАН-д саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Монголчууд эвтэй байх ёстой. Сонгуулийн маргаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд заасан хугацаандаа шийдвэрлэх байх. Өнгөрсөн 4 жил МАН-ын бүлгийн тухайд амар байгаагүй. Бүлгийнхээ гишүүдэд талархаж байна. Хар машинд МАН биш Монголын ард түмэн итгэдэггүй байсан. Энэ эргэлзээ тайлагдлаа.
-Техникийн тооллогыг 1998 санал авах байрны 898-д нь хийсэн. Будилаан гомдол гараагүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Хуулийн хэллэгээр нь хэлэх хэрэгтэй. Царцаа гэж байхгүй. Шилжилт хөдөлгөөн, иргэд гэж байгаа. Хар машин гэж байхгүй. Санал тоолох автомат машин гэж байхгүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-Хар машин шатаасан хүн нь би. Хар машин шатаасны хүчинд сонгууль булхай будилаангүй болсон гэж бодож байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар миний гаргасан гомдлоор Захиргааны хэргийн шүүх хар машины но-г засч залруулсан. Мөн одоо тахимаа өгч сурцгаая. Цаашдаа сонгуулийн булхай будилаан байхгүй гэж бодож байна.
-Техникийн тооллогыг анх удаа хийж байгаа юм биш. Гурван удаагийн сонгуулиар хяналтын, техникийн тооллого хийхэд зөрүү гараагүй. Тиймээс санал тоолох автомат машинд эргэлзэх зүйлгүй. Бид хуулиа л барина. 498 хүн нэр дэвшсэн. Эндээс хасагдсан хүн байхгүй. Шүүхийн шийдвэрийг бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан.
Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч дууслаа. Үүний дараагаар УИХ-ын дэгийн дагуу УИХ-ын гишүүн Ч.Улаан тангаргийн үгийг уншиж, бусад гишүүд даган хэлж, тангараг өргөв.
Н.Энх
Уншиж байна |