Хуулиа дээдэлсэн олонхи байх болно
2016-07-05

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томилов. Үүний дараагаар шинээр томилогдсон УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын тамгыг гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд тамгаа гардан авсны дараагаар үг хэллээ.

 

-УИХ-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулсан СЕХ-ныханд талархлаа илэрхийлье.  УИХ-ын тангаргаа өргөсөн гишүүддээ баяр хүргэе. УИХ  хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг чандлан мөрдөх болно.

 

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж, нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлагатай байна. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрдэх Засгийн газар хурдан хугацаанд эдийн засгийг тогтвортой болгох төслөө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага тулгарч байна. Улсын баяр наадам, АСЕМ-ын уулзалт, олимпын наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах ажил яаралтай тулгарч байна. Манай намыг сонгосон сонгогч түмэндээ талархар илэрхийлье. Бид хуулиа дээдэлсэн цэгц олонхи  байх болно. Төрийн нуруу түвшин түмэн олон амгалан байх болтугай хэмээлээ.

 

Ийнхүү УИХ-ын анхдугаар хуралдаан өндөрлөв. Одоо гишүүд их эзэн Чингисийн хөшөөнд очиж дурсгалын зургаа татуулах юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хар машиныг шатаах бол МАН-н санаа биш харин энгийн ард олны хүсэл байсан юм.2012 онд хар машин,намын жагсаалт гэсэн Үндсэн хууль-н бус аргаар төрийн эрхийг булааж аваад 4 жил төрийн эрхийг хууль бусаар засагласан АН-н бүх толгойлогчид цаазын ялтай.Энэ үндэслэлийг Үндсэн хуулийн цэц баталсан.Юм унш малнууд аа.
2016-07-06
Зочин:
Ухаан мэдрэл муутай юм шиг чуулганы нээлт дээр хар машин шатааж сонгуульд яллаа гэх ухааны балай бөгөөд билэггүй үг төрийн ордон дотор анхны хурал дээрээ ярьж суудаг МАН-ын эргүү бухандай МӨНХБАТ-ын үйлдлийг олон түмэн дургүйцэж хүлээн авлаа. Энэ нөхөр МАН-ыг цаашлаад УИХ-ыг гутаана даа. Дээр нь А.Сүхбат нэмэгдээд.
2016-07-06
Зочин:
Mongol huniig tamlahaar 40 sandal hyatadaas 2012 ond avchruuldag tamlagch Ts.Nyamdorj, UIH-d anh udaa hun zodoj parlament buzarlagch Hurelsuh metee l bitgii Zasagt oruulj Mongoliig bitgii buzarlaarai!!!!
2016-07-05
Зочин:
ХАРИУЦЛАГААС БУЛТЛАА БАС ЗАСАГ ТОЛГОЙЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОВСРОЛ ХҮРЭХГҮЙ ГЭДГЭЭ БАТАЛЛАА БАС БОЛООГҮЙ ДАРАА ЖИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ҮЗНЭ ГЭЖ БАЙГАА
2016-07-05
зочин:
Төрийн сүлд өршөөж түмэн олон амгалан байг. Ажлын амжилт
2016-07-05