Онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлжээ
2016-07-06

Газар дундын тэнгист осолдсон  Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны ослын  шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд хар хайрцагнуудыг мэдээллийг тайлж байна. Мэдээллийг тайлах ажил Парис хотноо үргэлжилж буй юм. Тэгвэл тус улсын мэргэжилтнүүд ослын улмаас гэмтсэн нисгэгчдийн бүхээгний хар хайрцагны мэдээллийн багахан хэсгийг тайлсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Онгоц осолдсон шалтгаан нь тэсрэх бөмбөгтэй холбоотой хэмээн Парисын мэргэжилтэн мэдэгджээ. Тэрбээр “Онгоц хэвийн нислэг үйлдэж байхад гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон. Бидний таамаглаж буйгаар уг дэлбэрэлт угаалгын өрөөнд болсон. Нисгэгчид дэлбэрэлт болох үед зорчигчдыг тайван байхыг анхааруулж байгааг хар хайрцагны мэдээллийг тайлах явцад тогтоолоо. Бид энэ хүртэл мэдээллийг тайлсан. Удахгүй нисгэгчдийн харилцан яриа зэргийг тайлах байх. Тун удахгүй ослын шалтгаан ил болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин