Шинэ засгийг хэн тэргүүлэх вэ
2016-07-06

Шинэ парламентын бүрэн эрх хүчин төгөлдөр хэрэгжлээ. Байнгын үйл ажиллагаатай болсноос хойшхи 7 дахь удаагийн энэ парламентын бүрэн эрхийн хугацааны цагийн зүү нэгэнтээ цохилоод эхэлсэн. 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн УИХ  өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүд тангаргаа өргөн, УИХ-ын даргаа сонгож, цаашлаад намын бүлгүүд байгуулагдлаа.

 

Энэ парламентад үнэмлэхүй олонхийн суудал авч, Засгийн газрыг дангаар бүрдүүлэх эрхийг авсан МАН өнөөдөр бага хурлаа хийнэ. Бага хурлаасаа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүн, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ.

 

МАН  мөрийн хөтөлбөртөө цомхон, чадварлаг Засгийн газрын танхимыг бүрдүүлж  ажиллана гэж амласан. Намын дарга М.Энхболд УИХ-ын даргаар томилогдоод хэлсэн үгэндээ “Бид мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулж хэрэгжүүлэх үүргийг өгнө” гэж онцолж байсан.

 

Харин шинээр сонгогдсон МАН-ын УИХ-ын гишүүдийн хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулахдаа боловсон хүчнийг танил тал, ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчдээрээ бүрдүүлж болохгүй гэж анхааруулах, шүүмлэхийн завсар хэлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ ямагт санаж, нэг ч гэсэн гишүүний үгийг сонсож, хүлээж авч байхаа манай намын гишүүд ямагт санаж байх ёстой” хэмээн анхааруулсан  бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Миний хувьд ялсан намын дарга Засгийн газрын тэргүүн байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Манай намын Удирдах зөвлөлийн гишүүний олонхийн саналаар намын даргаа УИХ-ын даргад дэвшүүллээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулж, хуулиа барьж шударга ажиллах хэрэгтэй. Томилгоо хийхдээ ах дүү, амраг садан, нутаг усаа  гэсэн хандлага гаргахгүй шүү. “Давхар дээл”-ийг тайлах талд бодолцож  сайд нараа томилох хэрэгтэй гэдгийг хэлээд амжилт хүсье.” хэмээн намын удирдлагадаа саналаа давхар уламжилж байлаа.

 

Эдийн засгийн хямралтай нөхцөл байдал ч, нийгмийн хүлээлт ч парламентад олонхи болсон МАН-ыг ажлаа шуурхай эхлүүлэхийг шаардаж байгаа. МАН Засгийн газрыг 11 яам, 15 сайдтайгаар бүрдүүлэх тухай таамаглал явж байсан. Тиймээс ирэх жилүүдэд Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж, эдийн засгийг сэргээх мэргэжлийн багийг тэргүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг бага хурлаасаа сонгох юм.

 

Одоогийн байдлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Сангийн экс сайд Ж.Эрдэнэбатын нэр яригдаж байна. Түүнийг нэрийг бага хуралд Удирдах зөвлөлөөс дэвшүүлэх бололтой. Ж.Эрдэнэбатын хувьд өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-д хоёронтоо сонгогдож байгаа, өмнөх парламентын үед Сангийн сайдаар ажилласан МАН-ын мэргэшсэн шилдэг боловсон хүчний нэг.  Тэгээд ч түүний эзэмшсэн мэргэжил, орон нутгийг  болоод Сангийн яамыг удирдаж байсан ажлын туршлага, төрийн түшээгээр дахин сонгогдсон одоогийн байр суурь мэргэжлийн Засгийн газрыг тэргүүлээд явах чадвартай гэж намынхан нь төдийгүй олон нийт хүлээн зөвшөөрч байсан.

 

Засгийн газрын тэргүүнээр Ж.Эрдэнэбатаас гадна С.Бямбацогтын нэр явж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг бага хурлын гишүүд танхимаас дэвшүүлж ч магадгүй сурагтай.  МАН-ыг УИХ-д сөрөг хүчин байх хугацаанд бүлгээ ахалж, эрх баригчдын өөдөөс дуу хоолой болж явсан түүнийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхэд дэмжих нөхөд олон байна. Тэгээд ч өмнөх парламентуудын түүхээс харахад намдаа бүлгээ ахалж байсан эрхмүүд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болсон  замналтай гэж үзэх эрхмүүд ч байна.

 

Ямартай ч өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулан парламентаар хэлэлцүүлнэ. Нэгэнтээ бага хурлын гишүүдийнхээ олонхийн дэмжлэгийг авч Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн эрхмийг парламент дахь МАН-ын олонхи дэмжээд батлах биз.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэгэнт МАН унэмлэхуй олонхи болж ялсан болохоор хэнийгээ томилох нь тэдний л хэрэг! Гэхдээ Миеэ Энхболд ачаа уурч, хариуцлага хулээх чадваргуйгээ харуулж, УИХ-ын даргын суудалд очихшивдээ!Эцсийн эцэст хариуцлага хулээх болоход бугд л БУЛТЧИХДАГ мэргэжлийн бултагчид юм шивдээ!
2016-07-07
fggdg:
Erdenebatiig demjij bna.
2016-07-06
z:
arai deer n byambatsogt n bnle omnoh jild ter n xaragdsan shv de.
2016-07-06
Зочин:
ЗА ЭРДЭНЭБАТ НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ.
2016-07-06
Zochin:
Ene 2 deer ni N. Enkhbold buur bish bna
2016-07-06
Зочин:
матах, ухахдаа биш мэдлэгтэй чадварлаг хүн л засгийн дарга байх ёстой гэв асуудал одоохондоо та нарынх...
2016-07-06
Зочин:
Ноён уулыг ухах гэсний шан нь юм уу боулихай нараа
2016-07-06
deeree ard tumentei,dergedee surug huchintei.:
Amlalt,davhar deel taichij yavsan temtsel,yalalt avchirsanaa ch bodood davhar deelgui,meregjliin chadvartai ZG burduulbel songogch bid talarhana daa!
2016-07-06
Зочин:
ene 2-oos uur hun baidaggui ym uu
2016-07-06
Бичээч:
МАН-д ерөнхий сайд хийгээд улс орныг хөгжүүлнэ гэхээр хүн сэтгэлд буухгүй байх чинь. Бухандай МӨНХБАТЫН хэлснээр хар машин шатаагаад л УИХ-ын гишүүн болсон улсууд цугласан юм шиг санагдаад байна. Одоо МӨНХБАТаар нэг хүний дүрстэй хайрцаг шатаалгаад ЕС-аа томилвол яасан юм бэ.
2016-07-06
Бичээч:
МАН-д ерөнхий сайд хийгээд улс орныг хөгжүүлнэ гэхээр хүн сэтгэлд буухгүй байх чинь. Бухандай МӨНХБАТЫН хэлснээр хар машин шатаагаад л УИХ-ын гишүүн болсон улсууд цугласан юм шиг санагдаад байна. Одоо МӨНХБАТаар нэг хүний дүрстэй хайрцаг шатаалгаад ЕС-аа томилвол яасан юм бэ.
2016-07-06
иргэн:
МАН сөрөг хүчин байхдаа Сүхбаатарын талбай дээр баахан дээл тайлж хаян Давхар дээлийг үзэн ядаж жүжиглэж жагсаал зохион байгуулж, байснаа мартаагүй байх.үүнийг нь Жавхлан Монгол хүн дээлээ хөсөр хаях нь ёс журмаа мэддэггүй гээд л бас шүүмжилж байсныг олон түмэн мартаагүй.Хэлсэн ярьсан хийсэн үйлдэлдээ үнэнч байхыг шаардаж байна. Ичдэггүй улстөрчил ичиг,ичиг,ичиг
2016-07-06
иргэн:
МАН сөрөг хүчин байхдаа Сүхбаатарын талбай дээр баахан дээл тайлж хаян Давхар дээлийг үзэн ядаж жүжиглэж жагсаал зохион байгуулж, байснаа мартаагүй байх.үүнийг нь Жавхлан Монгол хүн дээлээ хөсөр хаях нь ёс журмаа мэддэггүй гээд л бас шүүмжилж байсныг олон түмэн мартаагүй.Хэлсэн ярьсан хийсэн үйлдэлдээ үнэнч байхыг шаардаж байна. Ичдэггүй улстөрчил ичиг,ичиг,ичиг
2016-07-06
irgen:
Ingehed udirdah zovloloosoo uneheer ingehed sanal bolgosiim u da. С.Byambatsogt ni deer shuu.
2016-07-06
irgen:
J.Erdenebatiig yagaad MAN-in udirdah zovloloos sanal bolgoj baigaag ard tumen medej baigaa shuu. Alivaad golch baihgui bol onoo songuulid yalalt baiguulsan itgel chini had morgono shuu naizuudaa. C.Byambtsogt ni iluu bolomjtoi haragdaj baigaag ard tumen uzlee harlaa. Gehdee ard tumen gedeg bol MAN-n Udirdah zovlol bish. yadaj baga hural ni zov shiidver gargajh baih gej naidaj baina.
2016-07-06
зочир:
Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна. Ноён нуруутай хун бас мэргэжлийн.
2016-07-06
Зочин:
Эрдэнэбатыг дэмжиж байна.
2016-07-06
Зочин:
Ж.Эрдэнэбат нь илүү.
2016-07-06
Зочин:
Bimbatsogt n deer baih
2016-07-06