Ялагчийн титмийг булаажээ
2016-07-06

 

Колумбын Нейва хотын “Huila” театрт өчигдөр тус улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финал зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Титмийн эзнээр хуулийн чиглэлээр суралцдаг 20 настай Валентина Бонилла Нейра тодорчээ. Тэрбээр эх орноо төлөөлөн Дэлхийн мисс тэмцээнд оролцох юм.

 

Нейра титмийн эзэн болж оролцогчид болон үзэгчидтэй гэрэл зургаа татуулж байхад хажууд нь зогсч байсан гоо бүсгүй титмийг нь булаан авчээ. Нийслэл Богато хотоос оролцсон 19 настай Еэми Лизет Силвестре Гамез титмийг булаан авч толгойдоо зүүснийхээ дараа яг л титмийн эзэн болсон мэт зургаа татуулжээ. Тэрбээр хэсэг хугацааны дараа титмийг эзэнд нь эргүүлэн өгчээ. Хамгаалагчид Гамезийг титмийн эзнээс холдуулж, тайзнаас буулгасан байна.

 

 

Гамез дээрх үйлдлээ “Зүгээр л титэм зүүсэн зургаа даруулахыг хүссэн юм” хэмээн тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bulaasan ni ilvv huurhun yuma
2016-07-06
Зочин:
Bogota geech
2016-07-06