АН-ын шинэчлэлийн нүүр царай С.Эрдэнэ мөн үү?
2016-07-06

УИХ-ын сонгуульд арайхийж бүлэг байгуулах хэмжээний санал авсан АН дотор шинэчлэл гэдэг үг моодонд орж, намаа унагасан дарга нь ажлаа хүлээлгэж өглөө.  Угаасаа З.Энхболдын АН-ын албан ёсны дарга байсан гэж хэлэхэд ч хэцүү. Намынхаа Үндэсний зөвлөлдөх хороогоор орж баталгаажуулаагүй бөгөөд зөвхөн Гүйцэтгэх зөвлөлийн хэмжээнд шийдэж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнийг нь буруу гэж үзсэн гишүүн АН дотор олон байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын тухайд ч ялгаагүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул огцруулан хариуцлага хүлээлгэж байна гэдэг өнгөн засал төдий л зүйл.  Хуучин дарга нараа огцруулсан АН-ын шинэчлэл цаашаагаа яаж үргэлжлэх бол гэсэн чинь хуучин тоосгонуудаараа хана бариад эхэллээ. Тодруулбал, УИХ дахь бүлгийн дарга нь С.Эрдэнэ боллоо. С.Эрдэнийг өнөөдөр АН-ын шинэчлэлийн нүүр царай хүлээж авах хүн хэр олон бол. С.Эрдэнэ арай л бишээ гэдгийг намынх нь гишүүд дундаас олон хүн хэлж байна. Харин С.Эрдэнийн оронд Ховдоос нэг суудал зулгааж ирсэн Б.Пүрэвдоржийг бүлгийн даргаараа томилчихсон бол шинэчлэл биш юмаа гэхэд арай л шинэ харагдах байлаа.

 

УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав сонгогдлоо. Завханд АН багаараа ялсан ганц аймаг. Ингэж багаараа ялахад нь АН-ын нэр хүнд өндөр байсандаа эсвэл АН-аас нэр дэвшигчид мундаг байсных биш харин МАХН-ын нэр дэвшигч Д.Балдан-Очир санал хувааж, дүүгээ унагах гэж очсон Ш.Сайхансамбуу санасандаа хүрсэний үр дүн байсан билээ. Ингэснээрээ Завхан аймаг унаж, уруудаж яваа АН-ыг УИХ-д суудалтай болох гавьяаг байгуулж, тэндээс сонгогдсон Я.Санжмятав УИХ-ын дэд даргын суудалд тухлах боломжтой болж байгаа юм. АН доторхи “Алтан гадас” фракцид харьяалагддаг Я.Санжмятав АН-ыг шинэчлэх лидер мөн үү гэдэг асуултад намын гишүүд нь өөрсдөө хариулна биз ээ.

 

АН-ын тамгыг З.Энхболдоос Д.Эрдэнэбат гардаж авч байна. Гэхдээ түр. УИХ-д сонгогдсон дээрээс нь бүлгийн дарга, эсвэл дэд дарга болоогүй гэдэг ганцхан шалгуур л мань хүнийг АН-ын тамгыг түр атгах боломжтой болгож байгаа бололтой. АН дотор ихээхэн хүчтэй мөрдөгддөг аливаа томилгоон дээр фракцуудын эрх ашгийг хангах гэдэг зарчим энэ удаад ч гэсэн мөрдөгдөж, бүх асуудал З.Энхболд ба гэдэг зарчмаар шийдэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Шинэ зүйл хийх тэр тусмаа шинэчлэл хийх гэж байгаа бол хуучин арга барилаасаа ядаж татгалзах ёстой бус уу гэдэг асуулт ч эндээс гарч ирж байгаа юм.

 

АН сонгуулийн ялагдалдаа дүгнэлт хийж өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой. Гэхдээ шинэ зүйл хийх гэж байна гээд аргаараа үзээд хуучин тоосгонуудынхаа байрыг жаахан өөрчилж өрчихөөд шинэчлэл хийчихлээ гэж үзвэл дэндүү том эндүүрэл болно гэдгийг мартаж болохгүй.

 

Д.АРИУН

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Эхнэрээ цонхоор шидсэн
2018-10-16
зочин:
Ан-г шинэчлэх шаардлагагүй.Энэ сэжгийн жорлон улам өмхийрөө,д өтөөд, ялзраад бүрмөсөн сөнөх нь монголын ард түмэнд нэн тустай явдал болно.Хурдан тусмаа л сайн.
2016-07-06
зочин:
АН-д нэг ийм шорон оронд байсан нөхөр л шинэчлэнэ д ээ, бас хулгайч
2016-07-06
Батэрдэнэ:
Миеэ шиг хотын газрыг зарж идээгүй, Сандуй шиг газар албан тушаал панзлаагүй Эрдэнэ шинэчлэх юм байхгүй. Энэ МАНгарууд эх баригч болчихоод АН-ынханыг үргэлжлүүлээд шордоно гэж бодож байвал хуцваа!
2016-07-06
bgaaa:
Zailaa Erdeneee. Ene nuhuriig bayangoliihiin yah gej gargasiin be? Iimerhuu teneguud AN aas zailaad uguh heregtei
2016-07-06
zochin:
Erdene ch arai bisheee.
2016-07-06
.................:
ajiliin amjilt sain saihaniig hvsey. Burhan bagshiin helsen surgaalias busdiin burtagiig uurtuu bitgii naa, uhamsar muutai negnii doromjilol, haraal hel amiig sonsohgvi tvvnd hariu vzvvlehgvi bh ni ter burtagiig uurt ni l vldeej bga heregDahin ajild ni amjilt ta chadnaa
2016-07-06
...................:
hiihee hj shinechilehee shinechilj chadaj yawaa hvn. hj bvteej bga ni bidnii nvden deer il ch bga how jiw huutsuldsun awgai nar shg yuga ch medehgvi bolj l ugwul hvn harluulj doromjilohoo boliwol taarna. Uursduu ene hvnii daitai ajilj ch chadahgvi yum bj yadaj urdah ajilda anhaarch amjilt gargahda hicheewel taarna.
2016-07-06
Зочин:
Одоо АН ямар хамаа байнаа мангаруудаа харин наад төр барьж байгаа МАН-аа л сайн судал. 4 жилийн дотор АН өөрчлөлтөө хийчихэнэ харин 4 жил та мангаруудын амьдралд өөрчлөлт хийх МАН чинь та нарт хамаатай одоо МАНгарууд та нарын төлөө яг зүтгэж харагдаач дангаараа бүх шийдвэрээ нууцаар гаргаад хулгайлаад зараад баяжина хэн ч хяналт тавьж чадахгүй. Бүх сайн хөтөлбөрүүд зогсоно үргэлжүүлнэ гэвэл АН-ын хөтөлбөр биелэчихэнэ ш дээ тийм учраас сайн ажлууд баяртай гэж хэл мангаруудаа
2016-07-06
zochin:
erdene bolioche chi yaj bgaad songogdvoo. Bayangolchuud yu hiichihvee
2016-07-06
zochin:
Yooy Erdene shinechleed bh daa ch yahav dee.Shinechleh hunee mun olovoo
2016-07-06
зочинд:
бас л АНдуураад бичсэн бололтой. Наадах чинь яг эсрэгээрээ байдаг санагдах юм. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн харуулчихлаа шдэ
2016-07-06
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-06
зочинд:
бас л АНдуураад бичсэн бололтой. Наадах чинь яг эсрэгээрээ байдаг санагдах юм. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн харуулчихлаа шдэ
Зочин:
Ene muu durak yaj shinechildeg yum ter saihan saihan zaluuchuuddaa zai tavij ugsun ni deeree
2016-07-06
zochin:
erdene bolioche chi yaj bgaad songogdvoo. Bayangolchuud yu hiichihvee