НИТХ-ын Тэргүүлэгчдийг МАН дангаар бүрдүүллээ
2016-07-06

НИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг хэлэлцэж, төлөөлөгчдийг батламжлав. Мөн НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг сонгов.

 

 

Хуралдааны завсарлагааны дараа төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдэг гардууллаа. Мөн НИТХ дахь намын бүлгүүдийн шийдвэрийг төлөөлөгчдөд танилцуулсан юм. НИТХ дахь МАН-ын бүлэг 34, АН-ын бүлэг 11 төлөөлөгчөөс бүрдэж байна.

 

Үргэлжүүлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, батлах асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгээс Тэргүүлэгчид 11 хүний бүрэлдэхүүнтэй байх саналыг гаргав. Төлөөлөгчдийн олонх нь уг саналыг дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчид 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдав.

 

МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын бүлэг шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоосон. МАН цөөнхөө хүндэтгэж, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хоёр хүнийг багтаах санал гаргалаа” гэв. Харин АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү АН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд гурван суудал авах саналыг гаргасан ч дэмжигдсэнгүй. Уг саналаас үүдэн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “олонх цөөнхийг буланд шахаж, хэт олонхоор шийдвэр гаргаж байна. Тиймээс АН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээс татгалзаж байна” гэв.

 

МАН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчид

Ц.Сандуй

Ж.Батбаясгалан

Н.Баярмөнх

Э.Бат-Амгалан

Д.Баярсайхан

Ж.Алдаржавхлан

М.Эрдэнэтуяа

П.Баярхүү

Ж.Батсайхан нарын нэрийг дэвшүүлж, санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчид есөн хүний бүрэлдэхүүнтэй батлагдлаа.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
5555555:
Тэр сандуй гэнүү ундуу сундуй гэнүү энэ нөхөр нэг л бишээ. Толгой нь огтхон ч ажилладаггүй тэнэг л байна даа. Тэр 3 хүнийг нь тэргүүлэгчээрээ сонгочихгүй яагаад байгаа юм бэ 3 байна уу, 2 байна уу , байхгүй байна уу ялгаагүй юман дээр тэнэгтэж, очков алдаж, нэр хүндээ унагааж байдаг дуракууд, та нар толгойгоо жаахан ч гэсэн ажиллуулаачээ. яагаад тэргүүлэгчдэдээ АН-аас орулахгүй байгаа юм бэ. лаларуудаа нэр хүндэд чинь халтай, сөрөг хүчинд чинь ашигтай х, баалах юмтай болох шалтгааныг та нар өөрсдөө гаргаж байна даа ундуй сундуй минь, дараа жил энэ нөхрийг харж байгаад огцруул бүү дээш явуул, мухар үхэрт эрэг бүү үзүүл, тэнэг хүнийг төрд бүү ойртуул
2016-07-06
mart:
AN dandaa buruu jishig togtooj nogoo namuud n oshoogoo avch ter jishgeer n yavakh yum daa.
2016-07-06
Зочин:
Muu lalaruud erh medel ta nariig ug undseer chin bhgui bolgoh odor irnee gaigui
2016-07-06
durak:
durak sandui giin suuj bgag de muu laalar chin 60 terbumaa tailbarlalgui darga bolood bgm da
2016-07-06
Зочин:
Komunist pizdanuud,,,zangia usnii zasalt gd bj bga yarij bgag n
2016-07-06
бибид:
АН-ы лаларууд өөрсдөө хүч түрдэггүй байсан юм шиг гоншигноод байхын
2016-07-06
зочин:
уг нь Бат үүлээ оруулсан бол та нарын ажилд дэмтэй байлаа .даанч МАНгарууд улс орноо бодохгүй л дээ
2016-07-06