Су.Батболд: Төлөөлөгч биш гээд ад үзэхгүй болов уу
2016-07-06

Гэрэл зургийг MPA.MN

 

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийн томилгоог хэлэлцэж эхэллээ.

 

НИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн шийдвэрийг бүлгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Нэр дэвшигчээс төлөөлөгчид асуулт асууж, хариултаа авлаа.

 

Төлөөлөгч Д.Баттулга: Нэр дэвшүүлж байгаа намаас асуумаар байна. 1990 оноос хойш анх удаа төлөөлөгч биш хүнийг нэр дэвшүүлж байна. Нийслэлийн нам 2016 оны сонгуульд нийслэлээ аз жаргалтай хот болгоно, оюунлаг залуусаа дэвшүүлж байна гэсэн. Би тэгж ойлгосон. Нэр дэвшсэн нөхөд их том бэрхшээл сорилтыг давж энд орсон. Манай намынхан хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэдэнтэй өрсөлдөөд орж ирсэн хүмүүсийг яагаад нэр дэвшүүлэхгүй байгаа юм бэ. Гаднаас нэр дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм бэ. Энд байгаа төлөөлөгчдөдөө итгэхгүй байгаа юм уу?

 

МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан: Нэр дэвшүүлэх процессоо МАН олон түвшинд ярьж гаргадаг. МАН-ын Удирдах зөвлөл, нийслэлийн МАН, МАН-ын бүлэг хэлэлцээд Су.Батболдын нэрийг дэвшүүлж байгаа.  Яамдтай холбогдож, шууд ажлаа явуулах боломж, туршлагатай хүн. Нутгийн удирдлагын чиглэлээр 10-аад жил ажилласан. Орон нутгийн удирдах байгууллага, НИТХ Засаг даргын хоорондын уялдаа холбоонд илүү санаачилгатай ажиллах хүн гэж үзсэн.

 

Төлөөлөгч Б.Түвшин: Та гаднаас нэр дэвшиж байгаа гэдгээрээ онцлог. 34 хүн таныг шахаанд оруулахад та шударга ажиллаж чадах уу? Үүнд ямар баталгаа өгөх вэ?

 

Су.Батболд: Би удирдагчийн гараагаа аймгийн ИТХ-д сонгогдож эхэлж байсан. Аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдоход ямар ажил хийхийг би залуу насандаа мэднэ. Төлөөлөгч биш гээд та бүхэн ад үзэхгүй болов уу гэж найдаж байна. Бидний санаа бодол нийслэлийн төлөө л байна. Би нийслэлийн эрх ашгийн төлөө манай, танай нам гэхгүй. Аль нэр дүүрэг хорооноос гарсан хүн шиг ажиллана. Би шударга бус зүйл, авлига хээл хахуулын эсрэг хатуу тэмцэнэ. Өөрийнхөө багт ийм хүмүүсийг авч ажиллана. Би Монгол Улсын төр захиргааны байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн удирдлагад нэр дэвшиж байгаа нь Монгол төрд шударга ажиллаж байсны илрэл гэж бодож байна.

 

Төлөөлөгч Л.Нарантуяа: НИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлдэг гол ноён нуруу. Миний харж байгаагаар Засаг дарга бол маш сайн удирдагч байх ёстой. Нийслэлийн байгууллагуудыг хэрхэн удирдах вэ?

 

Су.Батболд: Засаг дарга бол нэг талдаа засаг төрийн төлөөлөгч. Нөгөө талаас нутгийн удирдлагын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн хүн. Тиймээс НИТХ-аас гарсан аливаа шийдвэрийн биелэлтийг өөрийн биеэр хариуцна. Хотын дарга бол улс төр, захиргааны албан тушаал гэхээсээ илүү аж ахуйн ажил.

 

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Төрийн албан хаагчид маш их түгшүүртэй байна. Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах тал дээр ямар бодлого барих вэ?

 

Су.Батболд:  Монгол төрийн өнөөдрийн тулгамдсан асуудал бол төрийн албаны тогтвортой бус байдал. Төрийн албаны хуулинд заасан хэм хэмжээгээр төрийн албан хаагчидтай ажиллана.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
hotiin irgen:
Bag sain bh heregtei.Hel am tatalsan olon orlogchoo erhbish tsuuluh bailgui.Duurguudiin ZD nart shigshmel hun tavih bhaa.Nuguu surug huchin hajuud chin huchtei bgaa shuu dee.AMJILT HUSIE.AJILLAAD L UZ.
2016-07-07
Khh:
Huduunii gar hotiig taj udirdah ve dee
2016-07-07
Зочин:
Odontungalag I haij bn shorond udahgui shorond yvnaa
2016-07-07
зочин:
Нутгийн удирдлагымэргэжилтэн нийслэлийн дарга болсонд баяртай байна. Нийслэл хот өнгөжин гэрэлтэх болтугай
2016-07-06
зочин:
Бат-үүл дарга багаа буруу бүрдүүлэв. Шижигнэсэн баг бүрдүүлээд шидрүүлээд өгөөрэй. Амжилт
2016-07-06
төрөө:
Нийслэлчүүд маш зөв сонголт хийжээ. Су.Батболд бол Нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн хүн. Өмнөх даргыг бодвол орон нутаг, иргэдийн Хуралд ажиллаж байсан туршлагатай. Дээр нь гишүүн, сайдын ажлыг хийж байсан хүн шүү. Багаа зөв бүрдүүлж ажлаарай. Амжилт хүсье.
2016-07-06
зочин:
ер нь намаар ажилтай болж байхаар өөрийн бор зүрхээрээ ажилтай байх хэрэгтэй чадахгүй бол намын харяалалаар халагдаад явж байсан нь дээр
2016-07-06
зочин:
Халаа сэлгээ хийх хэрэгтэй анх АН-ыхан гараад хэдэн зуугаар нь халж сэлгэж хэдэн айлыг хоолноос нь салгалаа тэрийг хэн ч мартаагүй байгаа яагаад ялагдсан хойноо битгий төрийн албаны ажилтануудыг халаарай гэж олон нийтэд хэдж зарлаад гуйгаад байгааг ойлгохгүй бна бүгдийг нь халж өөрсдийн багаа оруулах хэрэгтэй
2016-07-06
Зочин:
ardchilsan namiinhan uursdiin gar hul bolson humuusee halchihvii gehees shees n goojij bndaa,turd ta nariin shurguulsan humuus soligdhoos uur yah yum dandaa luivruud baisan shuu.
2016-07-06
Өөөө:
Ман бузарууд бүх албан хаагчидийг халж ман нохойнуудаа тавиад эхэлсэн шүү дээ муухай хүмүүс! Гэтэл ан яалаа хуучин хэлтэс яамдийн дарга нарыг хэвээр үлдээж ажилсан гэтэл өнөөдүүл нь буцаагаад нуруу руу нь хутга шаасан тэгэхээр ийм тэнэг өс санамтгай хүмүүсийг дараагийн сонгуулиар бүгдийг нь далд оруул нам гэж далдагнахгүй зүгээр л ажилаа хийж болдоггүй яацан маонууд бэ
2016-07-06
бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-06
Зочин:
huulia medej yarij surmaar bna irgedin hural merguulegchdiin darga nar l toloologchdiin dundaas songogdog bolohoos zasag zaaval hurliin toloologch bna gesen zaalt bdgui yum namiin bodlogoor devshuuldeg yum daa asuudlaa medehgui ee tegeed bas asuugaad gadnaas ene ter geed bgaan ta nar zasag dargad l zaahgui sh de batlagdsan l bol erhee shuud edleed yavna da
2016-07-06
zochin:
Niisleliig udirdana gxed xetsvv l xvn bn
2016-07-06
Зочин:
амарбаясгалан дарга болоогүй ууртай бгаа шдээ
2016-07-06
159:
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан гэж үнэхээр мөнгөөр туйлдаг улсууд байх юм. Эд нар хаанаасаа ийм их мөнгө олж өөд уруугүй баардаж наргидаг юм бэ. Ууж байгаа архи нь гэхэд дандаа коньяк байх юм БУРХАН минь.
2016-07-06
Zochin:
Toriin alban haagchdiig togtvortoi ajilluulna gej helehgui baihiig bodhod halaa selgee hiih nee.
2016-07-06
Зочин:
ene huduunii gar medehguiee
2016-07-06
Зочин:
Hyral deer Amarbayasgalan gedeg neg nuhur yamar deerengyi baidag ium be.
2016-07-06