Британийг эмэгтэй хүн тэргүүлэх үү
2016-07-06

Их Британи улс Европын холбооноос гарахыг дэмжсэн шийдвэрийн дараахан тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцрохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр дараагийн Ерөнхий сайд албаа хүлээн авах хүртэл парламентыг тэргүүлэхээ илэрхийлсэн юм. Уг мэдэгдлийн дараа Камероныг хэн орлох вэ гэдэг асуудал олны анхаарлыг татсаар байна. Тэгвэл Британийн эмэгтэй хүн тэргүүлж магадгүй хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лондон хотноо өчигдөр “Ерөнхий сайдад хэн сонгогдох вэ” гэх анхны санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгад Дотоод хэргийн сайд Тереза Май тэргүүлсэн байна. Тереза 165 гишүүний саналыг авчээ. Түүнээс гадна Ерөнхий сайдын суудлын төлөө парламентын гишүүн Эндрю Лидсом, Хууль зүйн сайд Майкл Гоув болон Хөдөлмөрийн сайд Стивен Крабб өрсөлдөж байна.  

 

“Telegraph” сонин уншигчдынхаа дунд “Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэх санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад 1200 хүн оролцсон бөгөөд 47.8 хувь нь Тереза Майгийн төлөө саналаа өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин