“Харанга” хамтлаг үнэгүй тоглолт хийнэ
2016-07-06

 

Энэ сарын 11-нд “Улаанбаатарын үдэш” урлагийн тоглолт Чингисийн талбайд болно. Тус шоу тоглолтын  гол баатар нь “Харанга” хамтлаг байх ажээ.

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” рок поп оддын тоглолтыг зохион байгуулдаг болсон билээ. Тус тоглолтыг энэ жил ч мөн зохион байгуулах нь ээ.

 

“Улаанбаатарын үдэш”-ээр Харанга хамтлагийн уран бүтээлчид “Эх орноо магтан дуулъя” бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтийн хүртээл болгох юм. Баярын цэнгүүний ерөнхий найруулагчаар “Up music” продакшн ажиллаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bothan:
aguu vzel bodol aguu duu hooloi aguu zan torh togs sain sainaar l monh vldene lhagvasvren
2016-07-06